Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг.
“V-Dem” институти 1789 оноос эхлэн жил бүр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргадаг. Тус институтийн мэдээллийг улс төр судлаачид түгээмэл ашигладаг аж.
Дэлхийн 179 орныг ардчиллын индексээр жагсаахад энэ онд Дани улс 0.89 оноогоор нэгдүгээр байранд оржээ. Данийн араас Швед, Норвеги, Швейцарь, Эстони, Шинэ Зеланд, Бельги, Ирланд, Коста Рика, Финланд удаалав.
Монгол Улсын хувьд энэ жил 0.43 оноо авч 77 дугаар байранд оржээ.
Ардчиллын индексээр хамгийн сүүлийн байранд Хойд Солонгос улс орсон бөгөөд 0.01 оноо авчээ. Харин Хойд Солонгосын өмнө Эритрей, Афганистан, Чад, Сири, Никарагуа, Туркменистан, Хятад, Беларусь, Саудын Араб гэсэн есөн улс орсон байна.
Эх сурвалж: CNBC, V-DEM
Холбоотой мэдээ