Төмөр замын ажилчид ажил хаялт зарлах тухай өнөөдөр /2023.03.10/ мэдэгдэж, Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал хийлээ.
ҮЙЛДВЭРЧНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.БАЯР:
Ажил олгогчийн зүгээс Хамтын гэрээний цалин хөлсний системийг шинэчлэх мөн Хөдөлмөрийн хуулийн нэгдүгээр бүлгийн 6 болон 7 дугаар зүйлүүдээс нэмж тусгах, “УБТЗ” болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны Хамтын гэрээний 6.4 заалтаас "тасралтгүй" гэсэн үгийн хасахыг шаардаж байна. Мөн УБТЗ-ын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох байдал сул, ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй байна.
Дээд албан тушаалтан доод шатны ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлж шөнө, орой дуудах, бэлэг эрхтнийхээ зургийг явуулах, хувцас солих өрөөнд хяналтын камер байршуулах зэрэг энэхүү ноцтой асуудлуудыг шийдвэрлэх хариуцлага тооцох ёстой.
“УБТЗ” ХНН-ийн Монголын талын тэргүүн нь хувь нийлүүлэгчийн бүрэн эрхт төлөөлөгч байхын зэрэгцээ шийдвэр гаргах түвшний, хариуцлагаас бултах боломжгүй төрийн төлөөлөл байж, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Гэтэл эд хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалтны нөлөөгөө ашигласан гэмт хэргүүд ч гарч болзошгүй байгааг шалгуулах шаарладагатай байна" гэж мэдэгдлээ.
Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ