ОХУ барууны орнуудын хориг арга хэмжээний хариуд байгалийн хийн экспортоо хязгаарласан. Тэгвэл энэ сард газрын тосны олборлолтоо түр хугацаагаар бууруулахаа мэдэгдэв.
"Citigroup"-ийн судлаачдын анхааруулснаар ОХУ-ын дараагийн алхам хөнгөн цагаан, палладий зэрэг чухал металын экспортыг хязгаарлах байж болзошгүй. Мэдээж үүний үр дүнд эдгээр металын үнэ өсөх, инфляци улам хөөрөгдөх магадлалтай. Экспортод тавих аливаа хязгаарлалт нь богино хугацаанд зах зээлд томоохон нөлөө үзүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
Зах зээл дээрх хөнгөн цагааны 15 орчим хувь нь ОХУ-ынх байдаг. Хөнгөн цагааныг онгоц, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тугалган цаас, гал тогооны хэрэгсэл зэргээр хүмүүс өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэж байна. Түүнчлэн Оросын палладийн үйлдвэрлэл нь дэлхийн нийлүүлэлтийн дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг. Палладийг автомашинаас ялгарах хорт утааг хязгаарлах төхөөрөмжид ашигладаг аж.
Дашрамд дурдахад, АНУ өнөөдрөөс /2023.03.10/ ОХУ-ын импортын металд 200 хувийн татвар ногдуулахаа зарлажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ