ИНФОГРАФИК: Зарим дүүрэг сард 36 тэрбумын зарлага гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК: Зарим дүүрэг сард 36 тэрбумын зарлага гаргажээ

ИНФОГРАФИК: Зарим дүүрэг сард 36 тэрбумын зарлага гаргажээ

Төр төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаад багагүй хугацаа өнгөрч буй. Үүний хүрээнд улс, нийслэлийн төсвийн зарим зардлыг танасан бол эсрэгээрээ нэмсэн нь ч бий. Бид энэ удаа нийслэлийн есөн дүүргийн сар тутмын зарлагаас зөвхөн өнгөрсөн хоёрдугаар сарыг онцолж байна.

Дүүргүүд хөрсөн дээрээ буусан үйл ажиллагаа явуулахгүй, нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг төсөв хүрэлцээгүй гэх шалтгаанаар хийдэггүй гэж иргэд гомдоллодог.

Нийслэлд 1,6 сая гаруй хүн амьдардаг. Энэ тоо бол Монгол Улсын нийт иргэний тал хувь. Эдгээр иргэдийн амьдрах орчин нөхцөл, үйлчилгээг хариуцаж байгаа НЗДТГ шилэн дансаараа дамжуулж орлого, зарлагаа сар болгоны эцэст тайлагнах үүрэгтэй. Тиймээс шилэн дансны мэдээлэлд тулгуурлан дүүргүүд сард хэчнээн төгрөгийг ямар үйл ажиллагаанд зарцуулж байгааг хамтдаа сонирхъё.

Нийслэлийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хоёрдугаар сарын мэдээнд тусгаснаар нийт 173 тэрбум 545 сая 944 мянган төгрөгийн зарлага гаргасны 142 тэрбум төгрөгийг урсгал зарлагад зарцуулжээ.  Үүнд:

  • Бараа, ажил үйлчилгээний зардал- 66,512,547,710 төгрөг
  • Цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал- 17,770,491,453 төгрөг
  • Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл- 2,209,247,228 төгрөг
  • Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал- 11,974,947,606 төгрөг
  • Хангамж, бараа материалын зардал- 16,026,805,237 төгрөг
  • Нормативт зардал- 290,628,320 төгрөг
  • Эд хогшил, урсгал засварын зардал- 1,171,842,469 төгрөг
  • Томилолт, зочны зардал- 460,075,972 төгрөг
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр- 9,989,234,420 төгрөг
  • Бараа үйлчилгээний бусад зардал- 6,619,275,002 төгрөг
  • Урсгал шилжүүлэг- 58,131,155,718 төгрөг
  • Хөрөнгийн зардал- 31,461,960,502 төгрөг
  • Бусад хөрөнгө- 28,504,166,696 төгрөг

Есөн дүүргээс хамгийн өндөр зарлагатай дүүрэгт Сүхбаатар багтаж байна.

Сүхбаатар дүүргийн 20.8 мянган га нутаг дэвсгэрт 39507 өрхийн 144616 хүн суурин оршин сууж байна. Хүн амын тоо, суурин өрх их төвийн дүүрэг учир сар тутмын зарлага ч өндөр гардаг байна.

Хоёрдугаар сард тус дүүрэг нийт 36 тэрбум 953 сая 971 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Зарлагын ихэнх хувийг бараа, ажил үйлчилгээ, урсгал шилжүүлэг эзэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 6,9 ТЭРБУМЫГ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛСАН

Зарлага өндөртэй дүүргийн хоёрдугаарт Чингэлтэй. Тус дүүрэг 27 тэрбум төгрөгийн зарлага өнгөрсөн сард гаргасан байна. Цалин, ажил үйлчилгээний зардал төдийгүй эд хогшил, томилолт зэрэгт төсвийг тусгажээ.

Тус дүүргийн хувьд урсгал зардал өндөр хэдий ч хангамж, бараа материал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байна. Гэхдээ шилэн дансны мэдээлэлд бараа, ажил үйлчилгээний ерөнхий нэршлээр зардлыг тусгасан учир ямар бүтээгдэхүүн, үйлчилгээнд санхүүжилт олгосон болохыг дээрх инфограцикт дурдаагүй болно.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ТОМИЛОЛТОД 95 САЯ ТӨГРӨГ ТУСГАЖЭЭ

Нийт дүүргүүдээс зарлага өндөр байгаа дараагийн дүүрэг бол Сонгинохайрхан. Тус дүүргийн хувьд мөн л хүн ам өндөр, иргэдэд тулгамдаж байгаа асуудал ч ихтэй. Мөн дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалт олноор босч байгаа. Тиймдээ ч бүтээн байгуулалтад зарцуулах төсөвт өртөг өндөр байж болох. Мөн нөгөө талаар томилолтод бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр буюу 95 сяа төгрөгийг тусгасан байгаа нь сонирхол татаж байна.

Хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэргээс шалтгаалж есөн дүүрэг тус бүр өөр өөрийн онцлогтой зарлагуудыг шилэн данс дээр тусгасан байгаа юм. Дээрх гурван графикт харуулснаар төвийн гурван дүүрэг хамгийн өндөр зарлагатай байна. Харин бусад дүүргүүд:

  • Баянгол- 9,4 тэрбум
  • Баянзүрх- 8,6 тэрбум
  • Хан-Уул- 7,4 тэрбум
  • Налайх-2,4 тэрбум
  • Багануур- 2 тэрбум
  • Багахангай- 796 сая төгрөгийн зарлагыг тус бүр гаргасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж