"Эхийг эмнэлэгт ирэхэд нь буцааснаас машинд амаржсан нь үнэн"

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

"Эхийг эмнэлэгт ирэхэд нь буцааснаас машинд амаржсан нь үнэн"

"Эхийг эмнэлэгт ирэхэд нь буцааснаас машинд амаржсан нь үнэн"

Орхон аймгийн Эрдэнэт хотод өнөөдөр /2023.03.10/ 04:00 цагийн үед төрөх дөхсөн эмэгтэй эмнэлгийн тусламж авахаар очиход хүлээж аваагүй талаар цахим хуудаст мэдээлэл гарсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй эмэгтэй буцах замдаа машиндаа төрсөн байна. Энэ талаар Эрдэнэтийн Бүсийн оношилгооны төвөөс тодрууллаа.

Эмнэлгээс өгсөн мэдээллээр “Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан. Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Цахим хуудаст бичсэн иргэн “Эрүүл мэндийн салбар, хот тохижуулалт гээд Монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 04:00 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн эмнэлэг хариуцлагагүйгээс болж 07:00 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч. Мөстэй зам дээр хурдлах ч боломжгүй яарч явсаар эх, хүүхэд машинд төрлөө” гэжээ.

Одоогоор эх, хүүхэд эмнэлэгт байгаа бөгөөд хариуцлагагүй хандсан эмчийг хэрхэх талаар мэдээлэл байхгүй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж