Их хотын завгүй амьдралын хэв маягтай, орчин үеийн техник технологийг эрхэмлэгч харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ХААН Банк цахим үйлчилгээнийхээ нэр төрлийг улам нэмэгдүүлэн цахим банкны үйлчилгээгээр салбартаа тэргүүлэн ажиллаж байна.
Энэ удаа хувийн мэдээллээ 100 хувь зайнаас шинэчлэх үйлчилгээг харилцагчдадаа нээж өглөө. Өмнө нь утасны дугаар, и-мэйл хаягаа харилцагч банкны аппликэйшнээрээ нэвтэрч өөрөө шинэчлэх боломжтой байсан бол энэ удаа хувийн мэдээлэлд тооцогддог дараах бүх мэдээллийг цахимаар (интернэт банк, Khan Bank аппликейшн) шинэчилдэг болж буй юм. Үүнд:
- Утасны дугаар,
- И–мэйл хаяг
- Ажил эрхлэлт/мэргэжил
- Албан тушаал
- Яаралтай үед холбоо барих дугаар
- Түр оршин суугаа хаяг
Ихэнх хүн хувийн мэдээллээ шинэчлэх нь ямар ач холбогдолтой талаар мэддэггүйгээс цахим гэмт хэрэгт өртөх, хохирогч болох эрсдэлтэй байдаг. Хамгийн наад захын жишээ нь харилцагч утасны дугаараа сольсон тохиолдолд банкан дахь мэдээллээ шинэчлэхгүй бол тухайн дугаарыг хэрэглэх дараагийн хүнд санхүүгийн мэдээлэл нь мессежээр очсоор байдаг. Тиймээс хувийн мэдээллээ шинэчилснээр та гар утсаараа банкны үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна аливаа цахим гэмт хэргийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, банкны үйлчилгээг цаг алдалгүй авах давуу талтай юм.
Иймд харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутам, мөн 25, 45 настайдаа иргэний үнэмлэхээ сольсны дараа мэдээллээ заавал шинэчлэх ёстой. Мэдээллээ шинэчлэхийн тулд та ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Холбоотой мэдээ