Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна | News.MN

Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна

Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна

Б.Солонгоо: Хамтдаа шүгэлдэж байж авлигыг бууруулна

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой Шүгэл ажиллагааны талаар ярилцлаа.


-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахыг танай ажлын хэсэг дэмжиж ажиллана гэлээ. Ер нь Шүгэл үлээгчийг хуулиар мэдээлэгчийг хамгаалж чадах уу. Одоо оруулж ирэх гэж буй хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцод нэгдэж орсон. Энэ конвенцын дагуу Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг цогц байдлаар хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлэх юм. Үүнтэй холбогдуулаад АТГ-аас санаачлан Хууль зүй дотоод хэргийн яам Шүгэл үлээгчийн хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Удахгүй эхлэх хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэн батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ хуулийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэж батлах бүрэн эрх УИХ-ын гишүүдэд байгаа.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хуулийн төсөл хэд хэдэн онцлог зохицуулалт бий. Нэгдүгээрт, шүгэл үлээгчийг хамгаалах асуудал юм. Нэрээ нууцлах, эсвэл нэрээ ил болгож мэдээлэл өгөх үү гэдэг эхний ээлжид тавигдана. Тиймээс нэрээ нууцлах боломжийг олгож байгаа. Хоёрдугаарт, шүгэл үлээсний төлөө ажлын байран дээр дарамтад өртөхгүй байх, хөдөлмөр эрхлэх нөхцөл дордохгүй байх гэх мэтчилэн хуулийн төсөлд тусгагдсан. Шүгэл үлээснээр мөнгөн урамшуулал авдаг байх зохицуулалт орсон.  Тухайн иргэний өгсөн мэдээлэлд үндэслээд тодорхой авлига албан тушаалын мэдээллийг илрүүлээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд шүгэл үлээсэн иргэнийг мөнгөн урамшуулал олгох заалт бий.

Хуулийн төсөлд зааснаар 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулал олгохоор тусгасан.

Гэхдээ энэ зохицуулалт УИХ-аар хэлэлцүүлэгдэх явцад өөрчлөгдөх боломжтой. УИХ-ын гишүүд зарим зохицуулалтыг ямар байдлаар эцэслэн батлах нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх байх.

-Шүгэл үлээгчийн хуулийг “матаасны” эсвэл өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болчих вий гэсэн хардлага байна. Товчхондоо, хэлмэгдүүлэлт явчих вий гэж иргэд болгоомжилж байгаа. Энэ тал дээр та юуг хэлэх вэ?

-Дэлхийн улс орнуудад шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалт байдаг. Ардын үгэнд “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон дээр" гэдэг. Ер нь аль болох бусдын хэрэгт оролцохгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явах нь зөв гэх мэт нийгэмд тогтсон зарим нэг хандлагууд бий. Буруутай үйл ажиллагаа бидний нүдэн дээр ил байх юм байвал аль болох нээлттэй болгон мэдээлж байж шударга бус зүйлс арилна.

Бүгдээрээ дор бүрнээ хувиа хичээгээд байх юм бол бидний бухимдлыг төрүүлээд буй ирээдүйн боломжийг хулгайлдаг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд бэрхшээлтэй.

Иргэдээс энэ талаарх мэдээллийг АТГ-ын 110 дугаараар мэдээлэл авдаг. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шүгэл ажиллагаа ажиллана. Нийтийн эрх ашгийн төлөө, нийтийн мэдэж чадаагүй мэдээллийг ил болгохын төлөө шүгэл үлээх нь чухал ач холбогдолтой байдаг. Шүгэл ажиллагааны гол зорилго нь  авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой мэдээллийг иргэдээс авч үүнд анхаарлаа хандуулж үр дүнтэй ажиллахаар төлөвлөж байгаа.

-"Шүгэлдсэн" мэдээллийг хэрхэн хурдан шуурхай шийдвэрлэх вэ. Мэдээлэл ирлээ гэхэд хуулийн байгууллагын шалгах процесс маш удаан байгааг иргэд шүүмжилдэг. Шүгэл ажиллагааны хүрээнд яаралтай хурдан шийдээд явах уу? 

-Манай ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй, олон төрийн байгууллагын төлөөлөл орсон. Би хувьдаа Хууль зүй дотоод хэргийн яаманд ирүүлсэн гомдол мэдээлэлтэй танилцаж ажиллахаар төлөвлөж байна. Бидний мэдээлэл авах гол эх сурвалж бол 11-11 төв, АТГ-ын 110 тусгай дугаар, Е-Монголиа, шуудан гэх мэт  сурвалжаас мэдээлэл авахаар төлөвлөж байгаа. Авсан мэдээллээ маш сайн уншиж танилцана. Мэдээлэл бүр эрсдэлтэй нөхцөл байдлын талаар байхгүй байх болов уу. Иргэд төрийн үйлчилгээг хэрхэн сайжруулах уу, хүнд сурталгүй болгох уу, яаж илүү авлига өгөх шаардлагагүйгээр ажлаа бүтээх үү, өөрсөддөө тулгарсан бэрхшээлийн талаар мэдээлэл өгөх байх гэж найдаж байгаа. Зөвхөн авлигатай холбоотой асуудал гэлтгүй төрийн үйлчилгээний хүнд суртал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөх юм бол бид мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд тухай бүрт хариу өгнө.

Иргэдийн дунд эргэлзээ байдаг. Би гомдол гаргасан ч хэн шийдэж байгаа нь тодорхойгүй байна гэхчлэн шүүмжлэл байдаг. Бидний хувьд аль болох эргэх холбоотой ирсэн мэдээллийн талаар тухай бүрт иргэд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгч ажиллана.

Шүгэл ажиллагаа олон ажлуудыг хийнэ. Дан ганц иргэдээс мэдээлэл авах гэлтгүй албан хаагчидтай цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчид ямар бэрхшээл байна, түүнийг шийдүүлэхэд ямар асуудал байна зэргээр төрийн албан хаагчидтай уулзалт хурлууд хийхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас хийж байгаа ажил “иргэдтэйгээ хамт шүү, иргэдийн боломжийг хулгайлдаг цөөнхтэй бид хамтдаа тэмцэнэ” гэх уриатай. Тиймээс иргэдээ шүгэл ажиллагаа нэгдэхийг хүсч байна.

-Ажлын хэсгийн гишүүд ямар оролцоотой ажиллах вэ. Гишүүдэд хандаж мэдээлэл өгч болох уу? 

-Бидний нэг том зорилго нь иргэдтэй хамтраад авлигатай тэмцэх хөдөлгөөнийг өрнүүлэх, авлигыг үл тэвчих соёлыг бий болгох юм. Иргэд ажлын хэсгийн бүрэлдээхүүний гишүүнд хандаж мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Тухайлбал, миний нэр дээр мэдээлэл ирүүлэх, эсвэл манай яаманд ирээд надтай уулзах хүсэлт гаргавал иргэдтэйгээ нээлттэй уулзалт хийнэ. Мөн 11-11 төв дээр долоо хоног бүрийн баасан гаригийн 9-12 цагт ажлын хэсгийн төлөөлөл ажиллахаар төлөвлөж байна. Нэрээ нууцлах хүсэлтэй иргэдээс шуудангийн хайрцгаар дамжуулан мэдээлэл авахаар ажиллаж байна.

-Шүгэл ажиллагааны үр дүнг та юу гэж харж байна вэ? 

-Төрийн анхан болон дунд шатанд авлигын эрсдэлийг бууруулах нь чухал гэж харж байна. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагаанд иргэдийн дэмжлэгийг авах, иргэдтэй хамтарч ажиллах зорилтыг дэвшүүлж байна. Нийгэмд нийтийн сайн сайханы төлөө шүгэл үлээдэг олон иргэн байдаг. Тэгэхээр бид хамтдаа илүү олуулаа болж тэмцсэнээр авлигатай тэмцэх үйл ажилагаа эрчимжих болов уу. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтсон байгаа буруу жишиг ашиг сонирхлын зөрчилтэй илүү үр дүнтэй тэмцэхэд иргэдийн шахалт шаардлага түлхэц болно. Шүгэл ажиллагааны томоохон үр дүн иргэд дэмжлэг үзүүлж ажиллах, үндэсний хэмжээний хөдөлгөөн болгож өрнүүлэхэд үндэс суурь болох болов уу. Иргэдийг нэгдэхийг уриалж байна. Хамтдаа тэмцсэнээр илүү гэрэлтэй, тэгш сайхан нийгмийг ирээдүй хойчдоо өвлүүлэх боломжтой. Би хувь хүнийхээ хувьд санаа зовдог зүйл байдаг. Бид өнөөгийн нийгэм түгжрэл ихтэй, засч сайжруулах зүйл олон байгааг иргэд ярьдаг. Бид энэ асуудлыг өнөөдөр шийдэж, аль болох залуу байгаа дээрээ асуудлыг шийдэж нийгмээ сайн сайхан болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Хэрвээ бид авлигатай тэмцэхгүй бол ирээдүй хойч үе биднийг залхуу, ажлаа хийхгүй бол юу хийж байсан бэ гээд шүүмжлэхээс айж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-03-10 66.181.167.254

АНХНААСАА ХУЛГАЙЧДАА, АВИЛГАЧИДАА, ЛУЙВАРЧИДАА, МЭДЛЭГГҮЙ-СЭТГЭЛГҮЙ ЦАГААН ЗАХТАНУУДАА АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ ? НААД НОВШНУУД ЧИНЬ НААД ЗАХ НЬ ТА НАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ н**ш БАЙГАА.

Avatar

7 жил хулгай хийгээд.Одоо шүгэлдэнэ гнэ 2023-03-10 118.200.12.209

7 жил Хагарталаа баяжиж хулнай хийгээд Одоо Сонгууль дөхөөд Хулгайгаа Үргэожлүүлэх гээд Түр шүгэл үлээу зогсоод,ганц2 тааламжгүй хүмүүс,АНыханаар тун дахинаа гнэ.Хулгайч нар гэнэт Тэмцэгч шүгэл үлээгч болчихдрг.ккк залилан.

Avatar

Аймшиг 2023-03-10 118.200.12.209

шүгэлдэхдээ Ийм аймаар хулгайтай болгосон Эрх баригч нар гэнэт Засраад Өөрсдөө хулгайгаа болиод бусдыгаа барина гэхээр Сонгуулийн Шоу болж бнаа.Бүгдээрээ зайлаад шинэ хулгай хийдэггүй хүмүүс гарч ирвэл итгэнэ.Хулгайч нар Шүгэлдэнэ гэхээр худалаа.Шоц

Avatar

Мундаг 2023-03-10 64.119.20.223

Мундаг бүсгүй юм аа. Нээрээ л иймэрхүү юм ярихгүй бол харанхуй масс нь авилгатай тэмцэхгүй байна гээд бодчихно. Хамтдаа авилгатай тэмцэнэ, шүгэл үлээнэ энэтэр гэхлээр гоё сонсогдож байгаа ч энэ нь дарга нарын маань авдаг авилгад нөлөөлөхгүй нь тодорхой. Харин ч авилга өгч байгаа хүмүүс ажил нь бүтэхгүй болохоос айгаад өгч байгаа авилгынхаа хэмжээг нэмэх болно. Тиймээс ингэж ярьснаар авилгатай тэмцэж байна гэсэн гоё имижийг МАНай намынхан бүрдүүлээд зогсохгүй авилгаар орж ирэх орлого ч нэмэгдэнэ.

Avatar

Мундаг 2023-03-10 64.119.20.223

Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг чинь чухамдаа энэ юм. Аа бас Сайханбилгийг авилгад гүтгэх замаар АН-ы нэр хүндийг ч унагаад авна. Сонгууль дөхөж байхад сонгогчдод таалагдах, өрсөлдөгчөө нухах, сонгуулийн зардал бүрдүүлэх зэрэг гурван том ажлыг ганц мэдэгдлээр бүтээнэ гэдэг баргийн сэргэлэн хүнээс гарахгүй санаа юм. МАН дахиад ялна. Даанч увайгүй, ичгүүргүй, бузар булай, үйлийн үртэй юм даа

Avatar

Шүгэлний гэр 2023-03-10 192.82.76.59

Их л инээдтэй ацнууд өөрсдөөсөө эхлээч ордон тусгаар тогтнолын ордон болон МАН с эхлээчээ нүдэн дээр нь хулгайлж гэнэт долларын тэрбумтан болоод хулгайч нараасаа хороохоос ажлаа эхлээч .Ингэж худлаа жүжиглэж байхаар заваарсан балиартсан бузартсан өарсдийгөө цэвэрлээч

Avatar

Зочин. 2023-03-10 64.119.22.101

ЗОРИУДААР ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ МӨРДӨН БАЙЦААЛТАНД ГАРСАН ЗАРДЛЫГ 3 НУГАЛАЖ ТӨЛҮҮЛДЭГ ЖУРАМ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2023-03-10 192.82.90.226

чамайг л шүгэлдмээр байна

Avatar

Зочин 2023-03-10 213.87.135.181

>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-10 192.82.72.20

Энэ нялхсыг харахаар өрөвдөж гутрах юм. цүнхийг нь барьдаг дарга нараа яаж барьж чадах вэ дээ. өөрсдөө авилгадаж байж гарч ирсэн байдаг.

Avatar

Зочин 2023-03-10 66.181.177.134

ene p***a uuruu yaj orson bol zamiin huuguud uzeech bas l hahuuli bgaadaa

Avatar

Unshigch 2023-03-10 90.188.54.82

Шат, шатны хууль хяналтын байгууллагууд,салбарын яамдууд хууль,журам, дүрмээ л зөв,ягштал барьж ажиллах л асуудал шүү дээ. Зөв шүгэл үү, буруу шүгэл үү гэдгийг нь бас хэн нь шийдэх асуудал бэ?

Avatar

Зочин 2023-03-10 103.229.120.206

Энэ ч олон нийтийн бухимдлын тэсрэлтийг хойшлуулж цаг хожих гэсэн арга байхдаа. Хэдэн зуун нүүрсний хулгайч, хөгжлийн банк дээрэмдэгчид, төрийн өмч юүртэл нь идэж уучихсан нэртэй устай гаруудаа шийтгэхгүй байж ийм юм ярьж суудаг. Гэхдээ л нэг өдөр айхтар тэсрэлт болнодоо болно

Avatar

Бат 2023-03-10 202.21.108.22

Соц нийгмийн үед нэг иймэрхүү өөрийгөө илчлэх билүү матаасны бүхэл бүтэн систем байлаа шүү дээ. Энэ бүх матаасыг До яам болон намын хянан шалгах хороо авч бие биенийг тагнуулдуулж албан тушаал ахих мэт систем үйлчилж байлаа. Ер хуулиа сайн боловсруулаад хяналтыг сайн тавьдаг болчихвол шүгэл үлээх хэрэггүй болно ш дээ. Үндсэн хуулиндаа шударга ёс тогтоох талаар сайн тусгаж, улс үндэстний аюулнүй байдалтай бүх зүйлийг холбож өгвөл зүгээр байна. шат шатандаа хариуцлагын тогтолцоо бий болгох

Avatar

Зочин 2023-03-10 192.82.77.86

Umnuh niigmee hudal degesduulj muulaa ueed yu hojnhgui ee hereggui ee.Zaluusaa aragsh aa harj muug yarilaa geed hujigui l baigaa bizdee.Muulchilsnaar saijirdag bol azidaa **, hediin bar ueech ni bolchson baina bizdee kkk zaluus mini. Odoo ragshaan hartsgaa daa zaluuc aa.Hun turlugnii yavj irsen tuuhend yamar ch ued ni aldaa onoonii ali ali ni baisan es hussen ch tsaashdaa ch baij l maarna doo.Yaagaad gevel hun murlugtun onoo hurtel tugs tuguldur niigmiig oloogui baigaa

Avatar

Dondog dorj javzan damba 2023-03-10 192.82.77.86

Durtai bol chi uuruu l sgugeldee. Manust padliigui ee.Alban esoor shugel gej zarlaagui ch bishgui dee haa saigui shugeldeed l baisan saijraad baigaa ni haana baina! Ard irgedee l tuuruulsen yavuurgui arga meh

Avatar

Зочин 2023-03-10 192.82.89.20

Буузан хамарт минь матаач, ховчдыг бэлтгэсэн хогийн ажиллагаа хиймээргүй байна

Avatar

зочин 2023-03-10 192.82.80.212

Шүгэл үлээгчдэд найдаж байна гэдэг чинь хяналт шалгалт, хуувь сахиулах байгууллагууд ажлаа зохих ёсоор хийхгүй, хийх чадваргүй байна гэсэн үг биз дээ, шүгэл гэхээсээ илүү эдгээр байгууллагуудаа хариуцлагажуулж, ажлыг нь эрчимжүүлэх, ялзарсан толгой, сэтгэхүйг нь янзлах хэрэгтэй юм биш үү, эсвэл эдгээр байгууллагаа зөвхөн шүгэлийн мөрөөр ажилладаг болгох гээд байна уу

Avatar

Зочин 2023-03-10 192.82.67.129

Цалин авч байгаа үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллагууд нь тэгээд юу хийх болж байна? Монгол жижигхэн тэгээд хүний муу үзэх гэсэн нөхөд олон. Баян ядуугийн хооронд яс хаяж октябрийн хувьсгал хийх гээд байна уу? Өнөөдөр авилга ярьж байна маргааш үзэл бодлоор нь яллаж өгөх байлгүй

Avatar

Зочин 2023-03-10 64.119.29.144

Ийм тэнэг сэтгэлгээтэй юмнууд терийн ажил хийхээр яаж ч еедлех вэ дээ. Хов жив гэдэг чинь авилгалаас еерцгуй, явуургуй ажил.

Avatar

иргэн 2023-03-10 66.181.181.145

Ярихад амархан,,,,,,өнөөнгийн энэ Цаг үед Шүүх Прокурор, Цагдаа Эрх мэдэлтэн Дарга нарт болон Мөнгөтөй талд нь Шийдвэр гараж байгаа нөхцөлд Шүгэл үлээсэн нь Иргэн *Хүн Гүтгэж , Нэр төрд халдсан* Гэмт хэрэгт холбогдож Шорон явахгүй гэсэн Баталгаа байхгүй,

Avatar

Зочин 2023-03-10 202.126.89.246

Khuuli sanaachilsan, batalsan nukhduud ni khen bilee. Sanaachlaga zuv bolovch uls turiin khelmegduuleltiin heregsel bolokh nyaguurtai.

Avatar

Уншигч 2023-03-10 64.119.21.98

дод сайдаа шүгэл үлээсэн иргэнээ яллаад хулгайч даргаа дэвшүүлчдэг хуультайшдээ монгол улс эхлээд энэ гажуудалаа зас

Avatar

Zochin 2023-03-10 66.181.161.185

b** BALAIR. ! !

Avatar

Зочин 2023-03-10 43.242.242.59

Намынхаа ах нар болон АН-ынханд алуулах нь дээ.

Avatar

Зочин 2023-03-10 66.181.179.118

Хот хог шороо тоосоор дүүрлээ Шүүүрдэж угааж цэвэрлээчээ

Avatar

Зочин 2023-03-10 103.26.194.155

наадах чинь чиний ажил ухамсарт амьдралаар амьдар хөө

Avatar

Зочин 2023-03-10 66.181.177.134

uuriiguu hichee uuruu yaj orson gedgee medej bgaa bailguidee

Avatar

Зочин 2023-03-10 66.181.160.74

Balai shahuu yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж