3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал эхлэхэд бэлэн болж, мэргэжлийн багууд бүрэлдэхүүнээ танилцууллаа. Олон ч сонирхолтой солилцоо наймаа, гэрээнүүд зурагдсан харагдана. Үүнээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь олимпийн хүрэл медальт, Европын цомын аварга Сербийн алдарт сагсан бөмбөгч Александр Ратков Монголын Сансар ММС Энержи багийн нэр дээрээс тоглохоор болжээ. Өдгөө 30 настай түүний хувьд 2015 оноос нутгийнхаа алдарт Лиман багийн бүрэлдэхүүнээс тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, олон гайхалтай хамгийн амжилтыг үзүүлсэн билээ. Ялангуяа Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн юм.
Александр Ратков дэлхийн чансааны аравдугаарт, Сербийнхээ чансааны зургадугаарт бичигдэж байна. Түүнийг багтаа элсүүлсэн Сансар ММС Энержи баг нийт чансааныхаа оноогоор дэлхийд есдүгээрт бичигдэж эхэллээ.
Мөн Хятадын багууд хүчирхэгжжээ. Тухайлбал, Фушиан баг дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй Бельгийн Тибо Вервурт болон дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэтэй Нидерландын Димео ван дер Хорст нарыг элсүүлсэн бол Бээжин баг олимпийн аварга, дэлхийн чансааны тавдугаар эрэмбэтэй Латвийн Наурис Мьезис болон түүний багийн хамтрагч олимпийн аварга Карлис Лазманис нарыг нэгтгэв.
Оны өмнөхөн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүдийн нэг болох Стефан Кожич Монголын нэрийн өмнөөс тоглох яриа гарсан ч ажил хэрэг болоогүй аж.




Зочин 2023-03-10 66.181.184.240
orosiin nohoi serbuudees hol baisann deer
Зочин 2023-03-10 122.201.24.227
Өмбүү
Зочин 2023-03-10 88.230.63.67
Сансар энержи ямар баян эзэнтэй баг вэ? Хэдий хэр мөнгөөр хөлсөлж байгаа юм бэ? Хэдэн эмнэлэг барих мөнгийг салхинд хийсгэж байгаа бол? Хаанаас их мөнгө олдог эх үүсвэрийг нь шалгаач
XXX 2023-03-10 203.91.116.222
Хувийн мөнгөө хүн юундаа зарцуулах нь өөрийнх нь хэрэг. Чиний цалин эсвэл бизнесийн орлогыг яаж зарцуулахыг хэн ч заах эрхгүй байдагтай адил.
Зочин 2023-03-10 66.181.161.18
cni mongoor avd bgamu p***a min
Зочин 2023-03-10 192.82.71.66
Chamd bol padlii ch bhqu shuu
Зочин 2023-03-10 103.229.120.127
шар толгойгоор дутлаа юу
Зочин 2023-03-10 66.181.182.186
Монголын төлөө биш Сансар Энержи багийн төлөө гэвэл зохилтой. Месси Францын төлөө биш Парисын ПСЖ багийн төлөө тоглодог
Ер нь энэ легионер авах шаал утгагүй юмаа. 2023-03-10 24.114.61.179
Улс доторх иргэд нь бэлтгээд тэмцээд тоглож баймаар юм.
Иргэн 2023-03-10 202.126.90.82
сайн бэлтгэл хийгээд тоглоё гэсэн хүмүүс олдохгүй болохоор аваа байлгүй дээ