Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар энэ сарын 7-ны өдөр мэдээлэл хийсэн.
Энэ үеэр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурч, ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд долоон хоногт халдварын 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг хийхгүй гэсэн мэдээллийг өгсөн.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэнгээс тодруулахад “Гадаадад зорчих иргэдэд зориулан PCR шинжилгээ авч байгаа. Харин дотооддоо хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс заавал PCR шинжилгээ шаардахгүй. Энэ талаар өмнө нь мэдээлэхдээ буруу ойлголт төрүүлсэн байна” гэлээ.
Н.УЯНГА
Холбоотой мэдээ