Согтуу жолоочоос хураасан машиныг Украин руу илгээж байна | News.MN

Согтуу жолоочоос хураасан машиныг Украин руу илгээж байна

Согтуу жолоочоос хураасан машиныг Украин руу илгээж байна

Согтуу жолоочоос хураасан машиныг Украин руу илгээж байна

Латвийн эрх баригчид согтуу жолоочоос хурааж авсан машинуудыг Украин руу илгээж эхэлжээ. Олон зуун автомашины эхний ээлж хэдийнэ Украин руу хөдөлсөн бөгөөд машинуудыг дайнд нэмэр болно гэж найдаж байна. Машины эздийн цусан дахь спиртийн хэмжээ 0.15 хувиас дээш байжээ.

Латвийн Улсын орлогын албанаас мэдээлснээр эхний найман машин энэ долоо хоногт Украиныг зорьж байна. Украины сүйрсэн хот, фронтод автомашинуудыг хүргэх зорилготой "Agendum" бүлэгт машинуудыг хүлээлгэн өгчээ.  "Agendum" бүлэг 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 900 гаруй машин нийлүүлсэн. Одоо илгээх машинуудтай нийлээд 1200 болж байна.

"Бид хоцрохгүйг хичээж байна. Манай гражаас Украин хүртэлх аялал өнөөдрөөс эхэллээ. Энэ машинууд архи төдийгүй үзэл суртлын үйлийн үрийг ч гэтэлгэх болно" гэж "Agendum"-ын ажилтан Рейнис Познякс хэллээ. Мөн тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нар маш олон байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. "Латвийн зам дээр дэлбэрээгүй камиказэ дронууд явж байна. Энэ машинууд нь нийт хураагдсан машины таван хувьд ч хүрэхгүй. Баригдаагүй хэчнээн хүн байгаа бол? Украинд туслах нь сайхан ч зам дээр байж болзошгүй алуурчдын тоо үнэхээр аймшигтай" гэв.

Төрийн эрх бүхий байгууллагаас хураасан автомашиныг ихэвчлэн зарж, дахин угсарч, сэлбэг хэрэгсэл болгон задалдаг. Гэхдээ хоёрдугаар сард Латвийн парламент Украинд төрийн өмчийн автомашиныг шилжүүлэхийг зөвшөөрөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Латвийн Улсын орлогын албаны мэдээлснээр хураасан машинуудыг хамгийн хэрэгцээтэй газар нь аваачих аж. Тухайлбал, Украины Батлан ​​хамгаалах яамны армийн ангиуд, Винница мужийн клиникийн эмнэлэг зэрэг газарт хүргэнэ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-10 192.82.90.30

коммунизм хэвээрээ байгаа юм байна Латвид кккк

Avatar

зочин 2023-03-10 192.82.80.212

Манайд ч гэсэн согтуу жолоочдын жипүүдийг хурааж аваад байгаль хамгаалагч, хилийн цэрэг, цагдаа гээд хэрэггүй газар нь хуваарилаад ашиглачхаж болно ш дээ, ер нь согтуугаар машин баригчдын ихэнх нь том том жиптэй цагдааг аргалчихдаг, амташсан гарууд байгаа нь нууц биш ш дээ

Avatar

зочин 2023-03-10 192.82.90.42

Манай Монголд гэсэн согтуумашин барьсан алуурчуудыг машинтай нь хамт Украйн руу илгээх хэрэгтэй.Ийм хууль баталж өгөөч гэж 76 малаас хүсье.

Avatar

Манай согтуу 2023-03-10 202.131.251.130

Манай согтуучуудыг өөрийг нь Украйн руу явуул. Машиг бэлэн байна.

Avatar

зочин 2023-03-10 202.9.46.206

Ардчилагчид аа Украйны бандерчууд нацистуудын эгнээнд орж Оросын эсрэг байлдаж хорсол заналаа тайлах юм биш үү энд утасны цаанаас гоншигноод хэнч тоохгүй гавьяа байгуулчихаад Монголд ирвэл хүн болгон та нарыг хүндэлж үгийг чинь тоож магад,,,

Avatar

Зочин 2023-03-10 192.82.90.30

ишш хөөрхий

Avatar

Зочин 2023-03-10 124.158.66.247

манайд ардчилал гэж солиордог үхээрүүд одоо ардчилсан орнууд чинь хүний өмчийг дээрэмдээд эхэллээ. яахуу ?? ха ха ха

Avatar

Зочин 2023-03-10 43.228.130.188

Жолооч согтуу бол машин нь алуурын з****г. Маралмааг хар. 2 дахь удаагаа согтуугаар жолоо барьсан бол хураах нь зөв. Учир нь архины хамааралтай засаршгүй этгээд мөн бна. Алуурын зэвсгийг хураах нь зөв. Манайд ч гэсэн энэ хууль хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-10 192.82.90.30

😭😭😭😭😩😩

Avatar

өвгөн 2023-03-10 192.82.65.103

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

Зочин 2023-03-10 124.158.66.247

украйн гахайнууд чинь харин ингээд Оросуудын шударга ёсонд хаиугаа амсаж тээрэмдүүлж байна. 25 тв ийгль тв рүү нэг чинжаал илгээнэ үү?

Avatar

Хэрээ 2023-03-10 202.126.88.204

чиний хоёр нүдийг чинь хон хэрээ ухаж , тархийг чинь элээ тоншиг . укрианшиг болсон ёрлогч , зеленский шиг үхэж далд ор . хэн эхэлсэнийг нь мэдэхгүй байж хэлэндээ хахаж үхмэр

Avatar

зочин 2023-03-10 103.57.94.68

энэ их зөв санаачилга юм биш үү. нэг талаасаа улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө цус урсган тэмцэж байгаа ард түмэнд өгч байгаа сэтгэлийн өглөг, татвар төлөгчийн мөнгө үрэхгүйгээр тэдэнд туслах тусламж, тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа дэлхийд харуулах манай улсын нэр хүндийн асуудал нөгөө талаасаа аагаа багтаасан архичдыг шийтгэж хүн амын амь нас өгүүтгэхээс сэргийлж байгаа урьдчилан сэргийлэх, бас шийтгэлийн арга хэмжээ.. манайх бас ингэж хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

WWW333 2023-03-10 202.72.245.121

Tumriin khaygdalaa dald oruulj baina sh dee. 1989 onii mashinuud gesen.

Avatar

зочин 2023-03-10 139.5.217.21

Барууны харгис хүчин Украины нацистууд ОХУ-ыг устгах гэж энэ дайныг өдөөсөн, Орос орны эдийн засгийг сүйрүүлэх гэж барууны 50 орон бүлэглэн хориг тавьж, дэлхийн зах зээлээс энэ орныг тусгаарлан, ураг үндсээр нь устгахаар хичээж байна, Үүний цаана дэлхийг ганцаар ноёрхох,бусдыг өөрийн хамааралд оруулах, колоний шинэ сисгем тогтоох барууны том хөрөнгөтнүүдийн ашиг сонирхол нуугдаж байна, Ардчилал гэх үгээр нүүрээ халхалсан монголын чононууд барууны энэ харгис бодлогыг дэмждэг,оросуудыг үзэн яддаг

Avatar

Зочин 2023-03-10 202.126.89.80

Ер нь энэ дэлхий АНУ түүний холбоотнууд болон долларын колоничлолоос салах цаг болсон. НҮБ-г ч тараах хэрэгтэй. НҮБ гэж АНУ түүний холбоотнуудын шийдвэрээр явдаг ийм байгууллага байж болохгүй. АНУ түүний холбоотнууд цөмийн зэвсэгтэй байж болдог бусад улсууд болдоггүй хоригт орж байдаг ийм шударга бус зүйл энэ дэлхийд байж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж