Үндэсний статистикийн хорооноос гаргасан орон сууцны үнийн статистик мэдээллээс харахад өнгөрсөн онд улирал тутамд орон сууцны үнэ өсч, өмнөх оноос 12.4-15 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, хуучин орон сууцны дундаж үнэ 3.1 сая төгрөг бол шинэ байрны үнэ метр квадрат нь 3.3 сая төгрөгт хүрээд байсан юм. 2021 онд хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Харин энэ онд хил гаалийн гацаа арилж, тээврийн зардал буурах төлөвтэй байгаа аж.
Тиймээс өнгөрсөн 1-2 сард хуучин байрны дундаж үнэ 2-2.5 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 2.5-3.2 сая төгрөг болж буурсан байна.
Одоогоор нийслэлд шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж. Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсодсонтой холбон тайлбарлаж байгаа. Харин энэ жилээс гацаа арилж буй учир үнэ эргэж тогтворжино, гэхдээ хэт буухгүй гэдгийг онцолсон юм. Хуучин орон сууцны үнийг дүүргүүдээр харьцуулж үзвэл:
- Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.2-3.5 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэгт 3-3.4 сая төгрөг
- Хан-Уул дүүрэгт 3-3.3 сая төгрөг
- Баянгол дүүрэгт 2.7-2.9 төгрөг
- Баянзүрх дүүрэгт 2.9 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэгт 2.4 сая төгрөг байна.
- Харин шинэ орон сууцны тухайд:
- Хан-Уул дүүрэгт 3.6 сая төгрөг
- Сүхбаатар дүүрэгт 3.5 сая төгрөг
- Баянгол дүүрэгт 3.3 сая төгрөг
- Чингэлтэй дүүрэгт 2.9 сая төгрөг
- Баянзүрх дүүрэгт 2.7 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэгт 2.3 сая төгрөг байгаа юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь хангадаг болсны үр дүнд цемент, бетон зуурмагийн үнэ тогтвортой байсан ч Засгийн газраас импортын цементийн татварыг тэглэх болсонтой холбоотой өнгөрсөн есдүгээр сараас цементийн үнэд өсөлт гарсан. Барилгын бусад гол материалын үнэд ч хилээс шалтгаалсан өсөлт үүссэн тул ийнхүү шинэ, хуучин орон сууцны сүүлийн саруудад өсч илүү өссөн юм.
Холбоотой мэдээ