15 настай охины гэмтлийг хөнгөн гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

15 настай охины гэмтлийг хөнгөн гэж дүгнэжээ

15 настай охины гэмтлийг хөнгөн гэж дүгнэжээ

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойдоо хүнд гэмтэл авсан 15 настай охин эмчлүүлж байхдаа өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга  Г.Мөнхбаяр хоёрдугаар сарын 10-нд хэвлэлд мэдээлэл өгөхдөө охиныг хөнөөснөө ар гэрийнхэн нь нуух зорилгоор үгсэн тохиролцсон гэж байв. Тэгвэл тус хэргийн талийгаач охины шүүх шинжилгээний хариу гарчээ.

Тодруулбал, шүүх шинжилгээний дүгнэлт энэ сарын 8-нд гарсан бөгөөд дүгнэлтээр хөнгөн гэмтэл, идээт үрэвслээр  нас барсан гэж гарсан байна.

Хэргийг мөрдөн шалгалтын талаар цагдаагийн байгууллагаас өмнө нь “Хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор шуурхай ажиллагаа явуулснаар амь хохирогч Ж нь гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгчийн үйлдлээс болж, хохирсон болохыг нотлох баримтаар тогтоож, 48 цагийн хугацаатай баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчимд явж байхад нь толгой руу нь трубагаар цохин гэмтээсэн гэдэг утга бүхий худал мэдээллийг зориудаар өгч, мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан. Тухайн хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчийн хууль бус үйлдэл байна уу гэдгийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг гарч, Ховд аймагт ажилласан. Энэ дээр худал мэдээлэл тараасан гэдэг нь тогтоогдсон. Хэргээ нуун дарагдуулах зорилгоор охины ар гэрийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан санаатайгаар худал мэдээлэл тараасан” гэсэн юм.

Ямартай ч 15 настай охиныг нагац эгч нь хөнөөсөн нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний хариу гарсан ч мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа аж.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өмнө нь хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн. Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан. Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж