ШУТИС Канберагийн их сургуультай багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

ШУТИС Канберагийн их сургуультай багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ

ШУТИС Канберагийн их сургуультай багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ

Австралийн Холбооны улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.03.09/ Канберрагийн их сургуулийн ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канберрагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцох, мөн 1+2, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Л.Энх-Амгалан сайд Канберрагийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн факультетын үйл ажиллагаатай танилцаж, CISCO компанийн шугамаар богино хугацааны сургалт зохион байгуулж буй туршлагаас хуваалцан, Монгол Улсад хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан байна.

Мөн энэ өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамгийн олон монгол оюутан суралцдаг Маккуяригийн их сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хариуцсан дэд ерөнхийлөгч Сакки Преториустэй уулзсан байна.

Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд монгол залуу боловсон хүчнийг бэлтгэхэд Маккуяригийн их сургууль чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Дараа нь Маккуяригийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцож, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Австрали улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх санал тавив

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2023.03.08/ Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Ази хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ребека Гриндлей, Хөгжлийн бодлогын газрын захирал Рона Макфий нартай уулзах үеэрээ тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын квотыг нэмэгдүүлэх, хамтарсан байдлаар санхүүжүүлэх санал тавьсан байдаг.

Монгол Улсад 1993 оноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 орчим сая австрали долларын буцалтгүй тусламж олгож, 650 гаруй хүнийг магистр, докторын сургалтад хамруулсан аж. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр Монголын 10 оюутныг хамруулж иржээ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яам нь нэгдсэн бодлого удирдлагаар хангадаг аж.

Австралийн парламент гуравдугаар сараас эхлэн төсвөө хэлэлцдэг бөгөөд энэ санал нь цаг хугацааны хувьд оновчтой үед таарч байгааг хатагтай Ребека Гриндлей онцолжээ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсын засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт хөгжиж буй орнуудад олгож буй тусламжийн хүрээнд шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилго тавьдаг.

Австралийн тусламжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн улсын үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлдэг давуу талтай. 2019 оны байдлаар л гэхэд 120 гаруй орны 80 орчим мянган хүнд Австралийн тэтгэлэг олгоод байгаа юм байна.

Манай улсад 1993 оноос энэ хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 орчим сая австрали долларын буцалтгүй тусламж олгож, 650 гаруй хүнийг магистр, докторын сургалтад хамруулаад байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр Монголын 10 оюутанд хамруулдаг. Энэ квотыг нэмэгдүүлэх, ингэхдээ хамтарсан байдлаар санхүүжүүлэх санал тавилаа. Австралийн парламент гуравдугаар сараас эхлэн төсвөө хэлэлцдэг байна. Тэгэхээр энэ санал цаг хугацааны хувьд оновчтой үед таарч байгааг хатагтай Ребека Гриндлей онцолжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж