Нийслэлийн гудамж дахь хөшөө дурсгалууд ногоон өнгийн чихэвчээр "гоёжээ". Ингэхдээ нийслэл болон дүүргийн хамгаалалтад байдаггүй хөшөө дурсгалуудад ийнхүү чихэвч зүүсэн байна. Өнөө цагийн нийгмийн нөхцөл байдалтай холбож харвал заримд нь зохисон гэж жигтэйхэн.
Хөшөө болж мөнхөд дархлагдсан энэ эрхмүүд юуг, яагаад ингэж вакуум орчинд шимтэн сонсоно вэ. Эсвэл юунаас, яагаад зугтан өөрсдийгөө ингэж тусгаарлана вэ?
Холбоотой мэдээ