Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, говь тал, хээрийн нутгаар салхи, шороон шуурга  шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Улаанбаатарт үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө  говь, талын нутгаар секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө -6…-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө 0…+5 дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж