Хятадын тэрбумтнууд сураггүй алга болсоор байна

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтнууд сураггүй алга болсоор байна

Хятадын тэрбумтнууд сураггүй алга болсоор байна

Хятадын технологийн салбарын тэрбумтан Бао Фан өнгөрсөн сард сураггүй болсон. “Renaissance Holdings”-ийн үүсгэн байгуулагч Бао Фанг технологийн салбарын "титан" гэж нэрлэдэг. “Renaissance Holdings” компани БНХАУ-ын тодорхой эрх бүхий байгууллагаас явуулж буй мөрдөн байцаалтад хамтран ажиллаж байна гэх мэдээлэл цацагдахаас хэдхэн өдрийн өмнө тэр сураггүй болсон. Ямар учиртай мөрдөн байцаалтыг аль байгууллага явуулж байгаа, Бао Фан хаана байгаа талаар мэдээлэл алга байна.

“Алибаба” компанийн босс Жэк Ма зэрэг Хятадын хэд хэдэн бизнес эрхлэгч өмнө нь сураггүй болсон. Тэрбумтнуудаас гадна засгийн газрын эсрэг жагсаал, хүний эрхийн кампанит ажилд оролцсон Хятадын иргэд ч сураггүй алга болсон хэрэг хэд хэд гарлаа.

Бао Фан алга болсон нь Ши дарга Хятадын эдийн засагт тавих хяналтаа чангатгаж буйн нэг илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна. Энэ үйл явдал жил бүр болдог Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын өмнөхөн болсон. Уг хурлаар Хятадын санхүүгийн зохицуулалтын хамгийн том шинэчлэлийн төлөвлөгөөг зарласан юм.

Өмнө нь тэрбумтнууд алга болж байсан тохиолдлуудаас дурдвал, “Фосун Интернэшнл”-ийн дарга Гуо Гуанчан, бизнес эрхлэгч Шиао Жианхуа, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Рэн Жицян зэрэг олон хүн бий. Эдний дундаас хамгийн алдартай нь мэдээж Жэк Ма юм. Тэрбээр Хятадын санхүүгийн зохицуулагчдыг шүүмжилснийхээ дараа 2020 оны сүүлээр алга болжээ. Сүүлийн үед түүнийг Япон, Тайланд, Австралид харагдсан гэх мэдээлэл тарсан ч яг хаана байгаа нь тодорхойгүй. Ши Жиньпиний засаглалын хяналт, эрх мэдлийг төвлөрүүлэх оролдлого дараагийн Жэк Ма болох хүсэлтэй залуу тэрбумтнуудад дарамт болж байна.

Гэхдээ Ши Жиньпин дарга Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр үг хэлэхдээ, хувийн хэвшлийнхэн Хятадад чухал ач холбогдолтойг онцолсон. Тэрбээр хувиараа бизнес эрхлэгчдийг “Баян бөгөөд хариуцлагатай, баян бөгөөд шударга, баян бөгөөд энэрэнгүй” байхыг уриалжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж