2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 546,999,942 төгрөгийн үнийн дүн бүхий 7,548,855 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Тандэм инвэст ББСБ ХК (VIK +14.95%), Могойн гол ХК (BDL +14.60%) болон Булигаар ХК (MBG +14.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -8.94%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.41%) болон Айтүүлс ХК (ITLS -6.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,615 ширхэг нэгж эрхийг 11,322,928төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.1 хувиар өсөж, 39,922.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,043,752,213,517 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ