Ардын намын "нялх сэнгүмүүд" ах нарынхаа авлигатай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Ардын намын "нялх сэнгүмүүд" ах нарынхаа авлигатай тэмцэнэ

Ардын намын "нялх сэнгүмүүд" ах нарынхаа авлигатай тэмцэнэ

Ардын намын нялх сэнгүмүүд ах нарынхаа авлигатай тэмцэх болж, “Шүгэл” ажиллагааг өнөөдөр /2023.03.09/ эхлүүлснээ зарлав.  “Шүгэл” ажиллагааны талаар тэд долоо хоног тутамд мэдээлэл хийх аж. Нэг ёсны УИХ-ын сонгууль болтол нялх сэнгүмүүд олон нийтэд “Шүгэл” ажиллагаагаар танигдаж авна л гэсэн үг.

Хэзээнээсээ МАН УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ иймэрхүү арга барилаар бэлтгэж ирсэн жишигтэй. Гэхдээ дүү нар нь ах нартайгаа арсалдсан тохиолдол тун бага. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад түүнтэй чуулганы хуралдааны үеэр арсалдаж, биенээ хулгайч, казиночноор дуудаж, шуугиан тарьсныг эс тооцвол хөшигний ард л толхилцоон явснаас биш ил цагаанаар гараад үзсэн нь үгүй.

Энэ удаад Ардын намын нялх сэнгүмүүд ах нарынхаа бий болгосон авлига, хээл хахуультай тэмцэхийн тулд “Шүгэл” ажиллагааг эхлүүллээ. Хэр шуугиантай, хэр үр дүнтэй ажиллагаа болж өрнөхийг жинхэнэ авлигач нарыг барьж, хариуцлага хүлээлгэж чадсанаар л дүгнэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж