"Талын Монгол" брэнд одонтой 1000 ээжид гарын бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

"Талын Монгол" брэнд одонтой 1000 ээжид гарын бэлэг гардууллаа

"Талын Монгол" брэнд одонтой 1000 ээжид гарын бэлэг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Алдарт эхийн одонт 1000 ээж” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2023.03.08/ Төрийн ордны Их танхимд боллоо.

Үндэсний брэнд бүтээгч Грийн Группийн “Талын Монгол” брэнд тус хүндэтгэлийн арга хэмжээний ивээн тэтгэгчээр оролцож, 1000 ээжид бүтээгдэхүүнийхээ дээжээс өргөн барилаа.

Грийн Группийн “Талын Монгол” брэнд нь эх орны үржил шимт хөрсөнд ургасан тариа буудайгаар үйлдвэрлэсэн гурил, тэжээллэг ногоо, мөн гарал үүслийн хувьд баталгаатай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн бэлчээрийн малын махыг үндсэн түүхий эд болгон ашиглаж, инновац шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Талын Монгол брэнд бууз, банш, котлетны болон бөөрөнхий мах, зайдас тэргүүтнээс гадна зөгийн бал, жамц давс, нуурын давс, хуурай гоймон, сарлагийн шар тос, борц тэргүүтэй бүтээгдэхүүнд инновац шингээн, зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах ялгарлыг бий болгон дотоодын төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж