2014 онд сүйрсэн онгоцны сургийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

2014 онд сүйрсэн онгоцны сургийг гаргажээ

2014 онд сүйрсэн онгоцны сургийг гаргажээ

Малайзын Куала Лумпураас Бээжин рүү нисч явсан “Boeing 777” онгоц сураггүй алга болоод есөн жил өнгөрчээ. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигчтой “MH370” нислэг аяллаа эхлүүлээд, цаг орчмын дараа сураггүй болсон. Онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж, тухайн бүс нутагт эрэл хайгуул хийж байв.

Уг үйл явдлаас хэдхэн хоногийн дараа “Tomnod” компанийн сайн дурын ажилтан Синди Хендри Өмнөд Хятадын тэнгисээс онгоцны сэгтэй төстэй зүйл олжээ. “Tomnod” хиймэл дагуулаас зураг авдаг компани бөгөөд одоо үйл ажиллагаагаа зогсоосон. Гэвч тухайн үед Синди Хендригийн үгийг хэн ч тоогоогүй байна.

“MH370” нислэгийн талаарх баримтат кино өчигдөр /2023.03.08/ олны хүртээл болжээ. Уг кинонд Синди Хендри яриа өгсөн бөгөөд Өмнөд Хятадын тэнгисээс олдсон онгоцны сэг дээр Малайзын агаарын тээвэр гэсэн үгийн М үсэг байсныг хэлжээ.

Тэрбээр “Хохирогчдын гэр бүлийнхний зовлон шаналлыг хараад би ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон. Миний хобби бол гэрэл зураг. Тиймээс би нарийн ширийн зүйлсийг сайн хардаг юм. Би хиймэл дагуулын зургаас энэ онгоцыг хайж олохоор шийдсэн. Хиймэл дагуулын зургууд дийлэнх нь л хар бараан, хоосон зураг байжээ. Дахин дахин сканердсаны эцэст нэг цагаан зүйл олж харсан.

Вьетнамын ойролцоо Өмнөд Хятадын тэнгисийн усанд бөөн цагаан зүйл олдсон. Тэгээд онгоцны схем зургийг интернетээс татаж үзээд онгоцны хамрын хэсгийг таньсан. Улмаар их бие, сүүл хэсэг нь ч харагдаж эхэлсэн” гэж хэлэв. Тэр энэ мэдээллээ Малайзын агаарын тээврийн компанитай хуваалцах гэж удаа дараалан холбогдсон ч түүнийг үл тоомсорлосон байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж