“Fire” хамтлаг гэнэтийн бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

“Fire” хамтлаг гэнэтийн бэлэг барив

“Tv Cocktail” хамтлагийнхан таван насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан бие даан инээдмийн уран сайхны кино хийж үзэгчдэдээ бэлэг барилаа. Тэдний “Намрын синдром” нэртэй инээдмийн уран сайхны кино нь өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийв. Нээлтэд “Tv Cocktail” хамтлагийнхны найз нөхөд, гэр бүл, багш, уран бүтээлийн хамтрагчид ирсэн байв. Энэ үдэш “Fire” хамтлагийнхан жинхэнэ гэнэтийн бэлэг барьсан. 

Учир нь “Fire” хамтлаг болон “A Sound” хамтлагийн гитарчин Атка, Цоомоо, Өөскө нар хамтран “Алингээр нь явах вэ, та минь ээ” дууг дуулсан нь үзэгчдийг гайхшруулсан. Анх удаа амьд хөгжимтэй дуулсан Өөскө Цоомоо хоёр тайзнаа гарч ирэн “Хөөх ямар түгшүүртэй юм бэ, амьд хөгжимтэй дуулах чинь. Анх удаагаа амьд хөгжимтэй шууд дуулах гэж байна. Жинхэнэ cocktail бүрэлдэхүүнтэй дуулж байгаа биз дээ” хэмээн хошигноод авсан. Харин “Fire” хамтлагийн дуучин Далайгийн хувьд  анх удаа олны өмнө инээдмийн хөнгөн жанрын дууг дуулсан нь энэ юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж