Франц хэлтнүүдийн соёлын өдрүүдийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Франц хэлтнүүдийн соёлын өдрүүдийг тэмдэглэнэ

Франц хэлтнүүдийн соёлын өдрүүдийг тэмдэглэнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-нд олон улсын франц хэлтнүүдийн өдөр тохиодог бөгөөд Монгол-Францын төвөөс 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, маргаашаас баярыг тэмдэглэж эхлэх юм байна.

Энэ хүрээнд гуравдугаар сарын 10, 11-нд франц, канад, кибек киног монгол хадмалтайгаар “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргах бол гуравдугаар сарын 11-нээс 25-нд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд суралцагчдын дунд франц хэлний шүлэг, дууны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн гурван ангиллаар зохион байгуулах юм байна.

Харин гуравдугаар сарын 18-нд франц хоол танилцуулах арга хэмжээ болно. Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн хоол хийх талаар сонирхуулахын зэрэгцээ "Voilà" рестораны ахлах тогоочийн заавраар амтат жороос суралцах боломжтой аж.

Гуравдугаар сарын 25-нд франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах бол гуравдугаар сарын 26-нд "Франц хэлтэн орнуудын хотхон" өдөрлөгийг Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компани зэрэг 40 гаруй байгууллага олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгөх юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж