"Вагнер"-ын тэргүүний ээжийг хориг арга хэмжээнээс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

"Вагнер"-ын тэргүүний ээжийг хориг арга хэмжээнээс чөлөөлөв

"Вагнер"-ын тэргүүний ээжийг хориг арга хэмжээнээс чөлөөлөв

Европын холбоо хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожины ээж Виолетта Пригожинад хориг арга хэмжээ авсан. Өдгөө 83 настай Пригожинаг хориг арга хэмжээнээс чөлөөлж буйгаа Европын холбоо өчигдөр /2023.03.08/ мэдэгдлээ.

Холбооны Ерөнхий шүүхээс "Евгений Пригожин Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хариуцлага хүлээх ёстой ч гэлээ энэ нь түүний ээжийг хоригт хамруулах үндэслэл болохгүй. Тэдний хоорондын холбоо зөвхөн гэр бүлийн харилцаан дээр тулгуурладаг" гэж мэдэгдэв.

Европын холбоо Виолетта Пригожиныг Евгений Пригожинтой холбоо бүхий хэд хэдэн компанийг эзэмшдэг эсэх дээр маргаантай байсан. Тухайлбал, "Concord Management and Consulting" компани энд багтана. Тиймээс Европын холбоо Пригожинагийн хөрөнгийг битүүмжилж, холбооны орнууд руу нэвтрэх, дамжин өнгөрөх боломжийг нь хязгаарласан. Ерөнхий шүүхээс Лхагва гаригт мэдэгдсэнээр Пригожина 2017 оноос хойш "Concord Management and Consulting" компанийн эзэн байхаа больжээ. Түүнчлэн түүнийг хүүтэйгээ холбоотой өөр компани эзэмшдэг гэх нотолгоо олж чадаагүй аж.

Европын холбооны зөвлөл хоёр сарын дотор энэ шийдвэрийг давж заалдах боломжтой. Европын шүүхэд өнгөрсөн онд хориг арга хэмжээтэй холбоотой 103 гомдол ирсний 77 хувь нь Украин дахь дайнтай холбоотой байжээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж