“АТГ-ын 110 дугаарт хандсан иргэдэд нэрээ нууцлах сонголт өгдөг” | News.MN

“АТГ-ын 110 дугаарт хандсан иргэдэд нэрээ нууцлах сонголт өгдөг”

“АТГ-ын 110 дугаарт хандсан иргэдэд нэрээ нууцлах сонголт өгдөг”

“АТГ-ын 110 дугаарт хандсан иргэдэд нэрээ нууцлах сонголт өгдөг”

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Шүгэл" ажиллагааны хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг АТГ-аас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус хуульд зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал, шударга бус байдлын талаар мэдээлэх, түүнийг хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй оруулсан.

Хэрэг хялбаршуулах журмаар шийдвэрлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдэд хориглосон. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хууль, Мөнгө угаах тухай хуульд заасан улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн. Тэдгээр хүмүүс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй.

АТГ 110 дугаарын утсаар санал, гомдол авч байна. Ингэхдээ иргэдэд гомдол, мэдээллээ нэрээ нууцалж өгөх үү, эсвэл ил өгөх үү гэсэн сонголт өгдөг. Хэрвээ иргэн “Нэрээ нууцалмаар байна, би айж байна” гэвэл бид тухайн иргэний мэдээллийг огт бүртгэдэггүй. Тухайн мэдээллийн худал, үнэн эсэх дараа нь шалгагдах асуудал. 2022 онд АТГ 2196 гомдол, мэдээлэл бүртгэж авсан. Гомдол, мэдээллийн тоо өссөн. Энэ нь хоёр талтай юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-09 24.114.58.109

Ene baiguullagiin darga ni bas neg heseg darga nar ni bas l tiim ner tsewer gar tsewer humuus bish shu tednii talaarhi medeelel barimt selt gerel zurag bankni barimt geed notloh barimtuudiig gargaj uguhud tedniig yaj hen ni shalgah uu iim medeelel ugluu gehed ugsun irgenii erh ashigiig ted ynz bureer hunduj ehlene

Avatar

Зочин 2023-03-09 192.82.90.30

хошин шогийн байгууллага

Avatar

Зочин 2023-03-09 66.181.187.43

худалдагдсан байцаагч мэдээлэл өгсөн иргэний тухай нөгөө талд нь мэдэгдэхээс яаж хамгаалах вэ

Avatar

Зочин 2023-03-09 202.21.105.204

Shaal hudlaa doo. ATG-d zondoo medeelel barimttai ogson. ardaa tom hamgaalalttai namiin humuusee hezee ch shalgadaggui. ar talgui yadarsan nuhduuded bol suriig uzuuldeg jinhene hudlaa gazar daa. hend heregtei bn ter hergiinhee araas l yavna hereggui bol daraad l baidag

Avatar

Зочин 2023-03-09 202.131.238.26

Энэ дугаар руу нь залгаад мэдээлэл өгөхөөр нэг хүүхэн баталгаатай нотлох баримт нь өөрт чинь байгаа юм уу гэж тэнэгтдэг юм байна лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж