АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Шүгэл" ажиллагааны хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг АТГ-аас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Тус хуульд зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал, шударга бус байдлын талаар мэдээлэх, түүнийг хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй оруулсан.
Хэрэг хялбаршуулах журмаар шийдвэрлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдэд хориглосон. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хууль, Мөнгө угаах тухай хуульд заасан улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн. Тэдгээр хүмүүс хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй.
АТГ 110 дугаарын утсаар санал, гомдол авч байна. Ингэхдээ иргэдэд гомдол, мэдээллээ нэрээ нууцалж өгөх үү, эсвэл ил өгөх үү гэсэн сонголт өгдөг. Хэрвээ иргэн “Нэрээ нууцалмаар байна, би айж байна” гэвэл бид тухайн иргэний мэдээллийг огт бүртгэдэггүй. Тухайн мэдээллийн худал, үнэн эсэх дараа нь шалгагдах асуудал. 2022 онд АТГ 2196 гомдол, мэдээлэл бүртгэж авсан. Гомдол, мэдээллийн тоо өссөн. Энэ нь хоёр талтай юм” гэлээ.
Холбоотой мэдээ