Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Монгол Улсад ирж буй жуулчид Улаанбаатар хотын томоохон газруудаар явж танилцдаг. Үүний нэг болох Гандантэгчэнлин хийдийг монголчууд ч төдийгүй жуулчид ихээхэн сонирхдог. Хотын В бүсэд байрлах тус хийдийн орчин тойрон болон ариун цэвэр, өнгө үзэмжийн талаар сурвалжлагаа бэлтгэлээ.
Гэр хорооллоор хүрээлүүлсэн эртний гар хийцийн Гандангийн орой цухуйна. Хотын төв атал архи, пивоны лааз, шил газраар хөглөрч, баас шээсний өмхий үнэр хамар цоргино. Зөрж өнгөрөх бүхэн ам хамраа ханцуйгаараа даран халхалж, түргэн түргэн алхална. Хашааний сэтэрхий зайгаар нохой боргож, хажуугаар явах хүмүүсийг цочоож харагдлаа. Энд тэнд бөөгнүүлэн тавьсан хогноос ялзарч муудсан үнэр огиудас хүргэж, хогны ногоон мяндсан уут чирсэн согтуу хүмүүстэй зөрөлдөн хүүхдүүдээ дагуулсан гэр бүл Гандангийн үүдээр орж үзэгдэв.
Гандантэгчэнлин хийд орж, гарах хоёр хаалгатай. Аль ч хаалгаар орсон багагүй саад туулна. Үүдээр нь ороход ламхай нар зөрөлдөн алхана. Ном уншуулахаар ирсэн иргэдээс гадна гэрэл зургийн камер зүүсэн жуулчид тал хувийг эзэлж байлаа. Гандангийн дотор тал цэвэрхэн, хог бохирдолгүй харагдана. Хүмүүс зургаа татуулж, хүүхдээ өргөн хүрд эргүүлэхэд нь тусална.
Иргэн Б. Цэцэгмаагаас Гандантэгчэнлин хийдийн ойр орчны ариун цэврийн талаар асуухад “Хийд дотор маш цэвэрхэн харагддаг. Тэгэхдээ урд хаалгаар гарч тагтаа хооллож буй хэсэгт очвол ихээхэн хогтой. Хүмүүс өөрсдийн ухамсаргүй байдлаас болдог ч юм уу тамхины иш, хайрцаг, ундааны сав зэргийг модны хүрээнд хаячихсан байдаг. Бас хуурай идэх юм, чихэр печень ихээр хаячихсан харагдсан. Магадгүй тагтаа иднэ гэж бодож хаядаг биз. Гэвч тагтаа ч тоож идэхгүй хог болоод, заваарч байна. Орчны ариун цэврийн асуудлыг албан байгууллага, төр засаг гэлтгүй иргэд өөрсдөө ухамсартай байж хогоо хогийн саванд хийж хэвшмээр байгаа юм даа” гэв.
Хоёр эмэгтэй 200 гр-ын, чиптэй уутанд будаа хийн зарж зогсоно. Тэднээс хүмүүс будаа худалдан авч, бөөгнөрсөн тагтаа руу цацна. Гудамжны дөрвөлжин сандал доогуур тамхины иш, чихрийн цаас хөглөрч, цаахна талын модны хүрээн дотор долоо, найман ширхэг бүтэн еэвэн хаяжээ. Тагтаа хооллож буй хэсгийн бүх модны дөрвөлжин хүрээнд хог хаясан байх бөгөөд ихэнх нь боов боорцог, чихэр, ундааны сав байв.
Иргэн Э.Мөнхжавхлан “Гандантэгчэнлин хийдийн хашааны гаднах орчин маш бохир. Тойроод гэр хороолол байдаг болоод ч тэр үү хог, баас шээс хашааны булан тохойгүй харагддаг. Зун болохоор баас, шээсний өмхий үнэр үнэртээд маш таагүй байдаг. Гадаадын аялагчид ирээд арын хэсгээр явбал их л санаа зовж, ичмээр шүү дээ” гэлээ.
Энэхүү хэсэг нь дахин төлөвлөлтөд ороод, тодорхой хугацаа өнгөрч байгаа ч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй ийм байдалд хүрээд байна. “Монголд зочлох жил” аяны хүрээнд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч наад захын ариун цэвэр хангасан тохилог орчин бүрдүүлэх нь нэн тэргүүнд хийх зүйл билээ.
Ахимаг насны нэгэн эмэгтэй “Би жилд нэг л удаа аргагүйн эрхэнд засал хийлгэх гэж Ганданд ирдэг. Жилээс жилд энэ үнэр танар ярих зүйлгүй, аймшигтай болж байна. Хотын төвд ийм байгаа юм чинь захын дүүргүүд ч аргагүй биз дээ” гэлээ.
Нэгэн өсвөр насны хүү “Монголд нэг ажлыг хийх гэж их уддаг. Энэ дахин төлөвлөлтийг хэдэн жилийн өмнөөс ярьсан. Одоо хүртэл хэвэндээ л байна. Дээр нь монголчуудын сэтгэлгээ “хогийн бункер” болоод удаж байна. Хаана ч явсан орчноо бохирдуулж, хог тарьдаг. Ялангуяа “boomer” үеийхэн их заваан. “Хогоо аваач” гээд шаардлага тавихад ахмад хүний өөдөөс үг хэллээ гээд л загнадаг. Газарт нэг хог байвал нэмээд хаяад л байдаг. Хогоо хогийн саванд хийж сурах хэрэгтэй шүү дээ” гэв.
![IMG_2499 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2499-news.jpg)
![IMG_2507 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2507-news.jpg)
![IMG_2500 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2500-news.jpg)
![IMG_2490 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2490-news.jpg)
![IMG_2489 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2489-news.jpg)
![IMG_2484 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2484-news.jpg)
![IMG_2466 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2466-news.jpg)
![IMG_2469 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2469-news.jpg)
![IMG_2471 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2471-news.jpg)
![IMG_2432 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2432-news.jpg)
![IMG_2434 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2434-news.jpg)
![IMG_2463 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2463-news.jpg)
![IMG_2465 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2465-news.jpg)
![IMG_2451 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2451-news.jpg)
![IMG_2444 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2444-news.jpg)
![IMG_2443 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2443-news.jpg)
![IMG_2438 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2438-news.jpg)
![IMG_2426 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2426-news.jpg)
![IMG_2422 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2422-news.jpg)
![IMG_2417 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2417-news.jpg)
![IMG_2418 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2418-news.jpg)
![IMG_2419 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2419-news.jpg)
![IMG_2420 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2420-news.jpg)
![IMG_2421 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2421-news.jpg)
![IMG_2409 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2409-news.jpg)
![IMG_2410 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2410-news.jpg)
![IMG_2499 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2499-news-100x63.jpg)
![IMG_2507 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2507-news-100x63.jpg)
![IMG_2500 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2500-news-100x63.jpg)
![IMG_2490 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2490-news-100x63.jpg)
![IMG_2489 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2489-news-100x63.jpg)
![IMG_2484 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2484-news-100x63.jpg)
![IMG_2466 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2466-news-100x63.jpg)
![IMG_2469 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2469-news-100x63.jpg)
![IMG_2471 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2471-news-100x63.jpg)
![IMG_2432 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2432-news-100x63.jpg)
![IMG_2434 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2434-news-100x63.jpg)
![IMG_2463 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2463-news-100x63.jpg)
![IMG_2465 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2465-news-100x63.jpg)
![IMG_2451 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2451-news-100x63.jpg)
![IMG_2444 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2444-news-100x63.jpg)
![IMG_2443 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2443-news-100x63.jpg)
![IMG_2438 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2438-news-100x63.jpg)
![IMG_2426 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2426-news-100x63.jpg)
![IMG_2422 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2422-news-100x63.jpg)
![IMG_2417 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2417-news-100x63.jpg)
![IMG_2418 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2418-news-100x63.jpg)
![IMG_2419 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2419-news-100x63.jpg)
![IMG_2420 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2420-news-100x63.jpg)
![IMG_2421 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2421-news-100x63.jpg)
![IMG_2409 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2409-news-100x63.jpg)
![IMG_2410 [news]](https://news.mn/wp-content/uploads/2023/03/IMG_2410-news-100x63.jpg)
Э.ХУЛАН
Д.НЯМХҮҮ
Зочин 2023-03-09 43.242.241.151
гоё сайхнаа байг гэхэд ядаж цэвэрхэн байж чаддаггүй,
Дүүрэг, хороо, Гандан, тэр олон хийдийн удирдлагууд, БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар ямарч сэтгэлгүй. Яана да
* 2023-03-09 66.181.181.184
ц зөндөө л гандан, хүрд угаасан даг. хүрдний хүүхэд олдож гарч ирж харагдтал л угаагаа биз дээ. өөрсдөө өчүүхэн жаахан ч гэсэн цэвэрлэхэд яадгийм.
ГАНДАН ХАРИУЦНА 2023-03-09 24.56.124.230
ЭНЭ ХАВИЙН ЭРГЭН ТОЙРОНД ТЭНДХИЙН ЛАМ ХУВРАГУУД Л АМЬДАРДАГ ! ГАНДАНГ ТОЙРСОН ХОГ БОХИРДЛЫГ ТЭНД ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮМҮҮС Л ХИЙЖ БАЙГАА ! ТЭГЭХЭЭР ГАНДАН ХИЙД ҮҮНИЙГ ХАРИУЦАХ ЁСТОЙ САНАГДАНА ! УДААН СУУЖ НОМ УНШИХДАА ЗАВСАРЛАГА ХИЙЖ ОРЧНОО ӨДӨРТ 2-3 УДАА ЛАМ ХУВРАГУУД ЯВЖ ЦЭВЭРЛЭХ ХЭОЭГТЭЫ ГЭЖ БОДОЖ БНА . ТЭДЭНД ХӨДӨЛГӨӨН ХЭРЭГТЭЙ ДЭЭР НЬ БАС ХОРВОО ЕРТӨНЦӨӨ ХОГ НОВШООР ДҮҮРГЭХГҮЙН ТӨЛӨӨ БУЯН ХИЙВЭЛ БИ ҮНЭН СҮСЭГТЭН БНА ГЭЖ БОДНО ! ХЭРЭВ ЭНЭ ХОГ НОВШЫГ ЦЭВЭРЛЭГЧ НЬ БИД БИШ ГЭВЭЛ ТЭД ХЭН Ч БИШ ЗӨВХӨН А
цагийг яагч сударт яана гэлээ дээ. тоог нь хүргээрэй гэлүү 2023-03-09 66.181.181.184
гандангийхаа хамаг ажлаа хаяад л гэнэт суга үсрээд айлдалд явцгаасан. үс л гялтайтал сайхан хусаад байх. яанаа. суга үс хулмс бас цэвэрлэх үү. одоо тэгээд цаг нь болсым байж дээ.
Зочин 2023-03-09 150.129.143.184
дэнжийн нөхдүүдэдээс Улаанбаатар хотын нийт
дудаж жишгийн үнээр газрыг нь аваад тохижуул аа. өгөхгүй гэвэл нийтийн эрх ашиг шүүдээ. нээх үнэ ярьсан пиздакууд.
Зочин 2023-03-09 216.38.195.77
cscry ?
* 2023-03-09 66.181.181.184
дэмчогийн ван гэнэт тавих болоо. их хурдан шийдвэр гарсан. ямар учиртайн болоо. дэмчогийн ван хүртээхээр эмэгтэй хүн ирдэг гэдэг. сая л тв ван харж байхдаа л гэнэт ойлоо. ааан, тэгэхээр цэвэрлэгээ хийлгэх гэж байган байхдаа. мэдэхгүймаа. яг яаж¡¿
usa israel india mongol rec 2023-03-09 66.181.181.184
хутгаа, хувилгаанууд хийх байлгүй. агуу үйлс, гүн явдал
Зочин 2023-03-09 66.181.181.184
tv 9 очсон байхад орж чадаагүй гэхээр их л жижиг хүрээний болж.
Zocnin 2023-03-09 174.90.223.81
Gandan , zuun ail hoyoriig tsegtselj tsemtsger bolgoj cnadahgui hotiin darga yu hiij bna
Зочин 2023-03-09 192.82.86.191
улсынхаа өмнөөс ичих юм зөндөө байдаг ганц гандан ч биш үнэрээр арчаагүй төр засагтай улс дэлхий дээр ганцхан Монгол улс юм да
Зочин 2023-03-09 192.82.78.45
хашааныхаа урд талыг нийлээд янзлах хэрэгтэй шд новшнууд тэр лам нар 50м орчноо цэвэрлэх үүрэгтэй биздээ
Gandan iim mongo olj baij 2023-03-09 202.131.225.197
Oorsdoo tseverlej boldogui yum bol tusgai tsverlegeenii kompani holsolood ajiluulij boldogui yum uu daa. Tom lam nar tserevegee hiihgui l dee. iimees asar ih mongo olj baij ter yadaj hiidee tseverlej orchin toironoo tsetserelegjuulij boldogui l yum baih daa.. deer ter buddiin tom janrasereg ni burhan tas haranhui bna..
y****n 2023-03-09 66.181.188.214
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна
Зочин 2023-03-09 103.57.95.118
Ali ch ueiin zasag shiidej chaddaggui baruun tald Gandangiin ger horoolol, zuun tald 100 ail, hoid zugt 7 buudal, umnu zugt Narantuul yum daa
Зочин 2023-03-09 64.119.26.220
ene j hezuu gszar shuu.aimshigiin zawaan orchin
Зочин 2023-03-09 150.129.141.210
за битгий хоосон сүржигнээд байцгаа. Юунаас нь ичээд байгаад юм.
Зочин 2023-03-09 202.126.90.112
жорлон дундахь гандан яаж ч ариун дагшин байх вэ. BOOMER-үүд ч ёстой гэцүү хүмүүс.
МАНАН 2023-03-09 192.82.76.97
Байгаль орчныг бохирдуулсан ганданг нүүлгэх нь зөв байхаа. Гандан орчмын газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй.
Үргэлжлэл 2023-03-09 64.119.22.56
Хотын ер.менежер Баяраа билүү хотоо угааж цэвэрлэнэ гээд байгаагүй билүү. Хавар болж байна хог новшоо цэвэрлэх ажлаа хийгээчээ. Солонго орчмын байгууллагуудын аль хог гаргаж хаяад байгааг шалгаж торгооч. STREET FOOD ZUU гэсэн хоолны газрууд байдаг шүү. Дандаа л хүнсний бололтой хогнууд хөглөрч байна лээ. Хотынхоо төвийг цэвэрлэж чадахгүй байж ГАНДАНгийн бохир завааныг яриад ч нэмэргүй. Энэ хот ч авах юмгүй бохир болж байнаа. Эзэн гэж байна уу
Зочин 2023-03-09 64.119.22.56
Гандан байтугай хотын төвд голомт банкны солонго салбарын хажуудах TOUS les JOURS бейкерын ард байрлах улаан ТҮЦнб хажууд ёстой л хогийн цэг бий болжээ. Хогийн хар уутанд хийсэн 3 хэсэг хогийн цэг хөглөрч байна. Өнөөдөр 3/9- ны 16 цагийн орчимд түүгээр явлаа. Тэнд байх CU-н хойно хог руу хараад хэдэн залуус хөгжим тоглож дуулаад байх юм. Зайлуул хажуугаар нь явах хүмүүс лэлгэж тавьсан хөгжмийн хайрцганд нь мөнгө хийгээд байх бололтой. Тэр орчмын хогоо цэвэрлээчээ арай дэндүү юм.
Zochin 2023-03-09 66.181.161.161
Yamar Hentii bish dee Gandang hogjuuleh gj tosvoos mongonogch yaadgiin kk
зочин 2023-03-09 64.119.21.98
гандан тойрсон баас шээс ийм газар ном уншуулхаар сайн үйлчилдэг юм байхдаа гэж бодмоор үнэн танар хог шороо бол аймааршдээ хотын дарга хогоо ачуулж дийлэхгүй байж дуу аялаад явж бнашүү
Зочин 2023-03-09 66.181.182.186
Гандангийн лам нар сүмийнхээ хана туургыг ч угааж чаддаггүй арчаагүй гахайнууд
Даваа 2023-03-09 139.5.218.252
Улаанбаатар хот тэр чигээрээ л хогондоо дарагдсан байна шүү дээ, хаа ч явсан
Зочин 2023-03-09 88.230.63.67
Үнэн зүйл бичжээ. Үнэхээр ой гутам дүртэй газар. УБ хот, дүүргийнхэн анхаарч ариун цэврийг нь эрс дээшлүүлж, байнгын хатуу хяналт тавьж ажилламаар байна. УБ хотын иргэд хотын иргэний наад захын үүргээ биелүүлэхгүй байгаа бол маш том торгууль тавьж шийтгэдэг байх хэрэгтэй байна.
иргэн 2023-03-09 192.82.64.217
гандан бол яах аргагүй хамгийн түрүүнд хөгжүүлэх ёстой газар. жуулчид хамгийн түрүүнд ганданд очдог. гэтэл гудамж зам нь бүгд асфальт биш учир шороо тооос гэж авах юмгүй., нүхэн жорлон, жорлонгийн үнэр гэж ой гутмаар. айлууд нь халаалт, цэвэр бохир усны дэд бүтэц шийдэгдээгүй тул утаа тортог ханхалсан ийм л газар байна даа. ийм байхад аялал жуулчлал хөгжүүлнэ гэж яриад бичээд мөнгө төгрөг төсөвлөөд л байдаг. зарцуулалт, хүртээмж үр өгөөж гэж юм байдаг юмуу үгүй юу судалга шинжилгээ байхгүй
зочин 2023-03-09 195.239.33.2
Гандан орчмыг тохижуулмаар л байгаа юм. Хотын меэр ьр нь юм хийхгуй хун юм аа.
Зочин 2023-03-09 139.5.217.61
МАН тэр тусмаа бех дарга бол юу ч хийгvй дээ, худлаа шаагаад л байхаас. За тэгээд ард тvмний сонголт юм даа
иргэн 2023-03-09 192.82.85.249
шар хувалзуудыг нь байхгүй болгочихвол аяндаа цэвэрхэн болно. Шар хувалзууд баймаар байгаа бол гаднах хогоо өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй байх. Сүсэгтэнүүд их очих нь тэдний л амьдралын эх үүсгэвэр шүү дээ
Зочин 2023-03-09 103.229.122.225
ичих ёстой нь биёэ оторлогч шар хувалзууд . иргэд ичих хэрэггүйэээ
Зочин 2023-03-09 202.126.93.69
шар хувалз гэдэг нь чи юмуу хог тарьж бгаа хувалз чи л ичих хэрэгтэй
Зочин 2023-03-09 66.181.161.7
шар хувалзнуудыг нь сард нэг удаа хөөж гаргаж их цэвэрлэгээ хийлгэж бай
зочиг 2023-03-09 103.212.119.99
Айлуудгүй тэр чигээр нь шашны сүм хийд асар ,үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт бүх зүйлийг нь багтаасан томоохон жуулчны гудамж талбай болговол гоё байсийм даа.
Зэнээ 2023-03-09 103.9.90.130
Зүүн урд талын хашааны үзүүр хэсгийг татаад машин зөрөх зам гаргачих сэтгэлгүй Энэ газар, Хуврагуудаас сайхан юм юу ч гарахгүй. Шашин бол хүний төлөө байж хүнээр хүрээлүүлэх номлол.
Зочин 2023-03-09 66.181.178.181
ориг байх тусам мөнгө олно
зочин 2023-03-09 103.212.119.99
Ядаж Ганданруу өгсдөг замаа засч янзлаачээ, ямар ч хэрэггүй гэр хороололын дундуур засмал зам тавиад байдаг !! Хотын төвөөр чихэрийн цаас ч хаях аргагүй ямар ч хогийн савгүй болсон байна. Бүх хогийн саваа аччихсан юм уу. Хогийн савгүйгээс хотын хон тамхины иш замбараагаа алдсан байна шүү !!!
ЗОЧИН 2023-03-09 192.82.74.213
ГЭР ХОРООЛЛЫНХ НЬ БААС ШЭЭС ҮНЭРТЭЭД ЗАВААН ГАЗАР ШҮҮ. ЭНЭ ХАВИАР НЬ БӨБӨЧИД НЬ ИХ ЦУГЛАНА. ГЭР ХОРООЛЛЫН НҮХДҮҮД НЬ ГЭЖ БҮГД ШУНАЛТАЙ ТЭГСЭН ХЭРНЭЭ ХАШААГАА ТОРДДОГГҮЙ. АРЧААТАЙ ХҮМҮҮСТ НЬ ЗАРААД ЯВАХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ЖУУЛЧИД ДАГУУЛЖ ОРООД ХЭРЭГГҮЙ ГАЗАР.
Зочин 2023-03-09 66.181.176.122
……—— ……
Зочин 2023-03-09 66.181.176.122
………——–………………………