"Шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11, E-Mongolia-гаар дамжуулан авна" | News.MN

"Шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11, E-Mongolia-гаар дамжуулан авна"

"Шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11, E-Mongolia-гаар дамжуулан авна"

"Шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11, E-Mongolia-гаар дамжуулан авна"

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсгийг ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм. ”Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь "мэдээлэх" гэж хариулжээ. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байгаа талаар ажлын хэсгээс мэдээллээ.


Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.СОЛОНГОО:

-УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг дэмжлэг үзүүлж, хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна. Ажлын хэсэг олон эх сурвалжаас, иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. 11-11 төв, Е-Mongolia, "Шүгэл" ажиллагааны талаар сошиал хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Шуудангийн салбар болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан бичгийг хүлээн авах боломжтой. Цаашдаа мэдээллийг тогтмол хүргэнэ.

Эхний ээлжид 11-11 төвд иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. Долоо хоног бүрийн Баасан гаригийн 9-12 цагийн хооронд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулна. Маргааш 9-12 цагийн хооронд 11-11 төвийн оператор утсаар болон биечилж уулзалт зохион байгуулж, иргэдээс мэдээлэл авах боломжтой. Засгийн газраас улс төрийн зориг гаргаж энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. "Шүгэл" ажиллагааны хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах, иргэдийнхээ дэмжлэгийг авах, ажлын хэсэгтэй та бүхнийг хамтарч ажиллахыг уриалж байна.

Ажлын хэсгийн гишүүдээр:

• Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг

• ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,

• Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа

• Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал

• ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга

• ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд

• Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул

• Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

• Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар ажиллана.

Ажлын хэсэг анхан, дунд шатанд төрийн үйлчилгээ авахад үүсч буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-09 24.114.58.109

MCS deer asar ih abilgaliin asuudal bga shu tned neg tsagdaad bsan hurandaa bga ter nuhur huuliin za tegeed busad buhiil gazar luu MCS iin erh ashig hundihdsun buh l jijig tom gehgui asuudal deer zohitsuulalt hiij abilgal ugdug ylanguya uul uurhai salbart deer ni Uhaa hudagt garsan osol huni ami nas hohirsun hudulmur hamgaalaliin hereg hulgain herguudiig nuun daragduulah MCS iin ner hundiig olon niited haraar gargahgui gej ajildag buten bag bdag gesen

Avatar

Ухаангүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү 2023-03-09 66.181.169.91

авилгал өгөх гэж оролдогчид одоо шүгэлдэгч болж л хувирах байхдаа. Аргадах гэж үздэг оролддогоо одоо шүгэлээр айлган сүрдүүлэх аргаар солих байхдаа

Avatar

Зочин 2023-03-09 192.82.90.30

та нарын тухай шүгэлдэж болох уу кккк

Avatar

Мөнхбаатар 2023-03-09 66.181.161.153

Шүүхийг эхэлж шүүрд

Avatar

Зочин 2023-03-09 43.228.130.118

Дэмжиж байнаа. 1980-аад оны ШИНЭ ҮЕ -н залуус өнгөрсөн 30 жилийн бузар, булай үйл хэргийг зогсоож, ШИНЭ ХӨГЖЛИЙН НИЙГЭМИЙГ ЦОГЦЛООХ БОЛНОО

Avatar

Зочин 2023-03-09 192.82.90.30

🤣🤣🤣🤣🤣🤣 эд нарын үгийг үнэмшдэг хүн байх нь ээ

Avatar

Зочин 2023-03-09 64.119.21.98

энэ урвайж журвайсан баагийнуудыг яана вэ шударга юм хийх боловуу

Avatar

Оноч 2023-03-09 202.5.205.2

хэхэ…харин ээ энэ хэдэд л найдахаас өөр арга алга. урвайсан хэдэн л юм бна. зайлуул. чадах болов уу.

Avatar

Зочин 2023-03-09 192.82.72.20

Ажлын хэсэг нь дан цүнх баригчид бн. шудрага ёс ярих ёс зүй бн уу.

Avatar

Зочин 2023-03-09 124.158.68.175

Сайхан хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж