Ханиадны сироп 300 хүүхдийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Ханиадны сироп 300 хүүхдийн аминд хүрчээ

Ханиадны сироп 300 хүүхдийн аминд хүрчээ

Дэлхий даяар 300 хүүхдийн аминд хүрсэн ханиадны эсрэг сиропод агуулагдаж буй хортой найрлага нь олон улсын эмийн зах зээлд бусад бүтээгдэхүүнүүдэд ч байх магадлалтай гэж мөрдөн шалгах албаныхан мэдэгджээ. Түүнчлэн Энэтхэгийн албаныхан хоёр өөр сиропын мэдээллийг нуун дарагдуулж, улс орны арилжааны ашиг сонирхлыг өвчтөний аюулгүй байдлаас дээгүүр тавьж байгаад мэргэжилтнүүд бухимдаж байна.

ДЭМБ-ын стандартын бус, эмнэлгийн хуурамч бүтээгдэхүүнийг шалгах багаас мэдээлснээр одоог хүртэл Энэтхэгийн албаныхнаас "Marion Biotech" компанийн ханиадны эсрэг сиропын үйлдвэрлэлд хийсэн шалгалтын мэдээллийг илрүүлээгүй байгаа аж. Тус компани бүтээгдэхүүнээсээ болж Узбекистан улсад бага насны 20 хүүхэд нас барсан хэрэгт буруутгагдаж буй. Тус компанийн "Ambronol syrup", "DOK-1 Max syrup" зэрэг бэлдмэлүүдэд диэтилен гликол (DEG), эсвэл этилен гликол (EG)-ын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ. 

Гамби улсын засгийн газрын мэдээллээр, тус улсад 2022 оны 6-11 дүгээр сарын хооронд 70 хүүхэд ханиадны сиропод хордож, нас барсан аж. Эдгээр хүүхдүүд бүгд Энэтхэгээс импортоор орж ирсэн ханиадны сиропууд уусны улмаас бөөрний дутагдалд орж нас барсан байна. Тус улсад импортоор орж ирсэн "Рromethazine Oral Solution", "Kofexmalin Baby Cough Syrup," "Makoff Baby Cough Syrup", "Magrip N Cold Syrup" зэрэг ханиадны сиропууд аюултай болохыг ДЭМБ-аас тогтоожээ.

Ханиадны эсрэг сиропоос болж Узбекистан, Гамби, Индонези улсад олон зуун хүүхэд амиа алдсан байна. Энэ нь 2006 онд бохирдсон сиропоос болж Панамд 365 хүүхэд нас барсан хэргээс хойших хамгийн том дуулиан болов. Ханиалга дарах зорилгоор сироп уусан таваас доош насны голдуу хүүхдүүд бөөрний дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон. Тухайн тохиолдол бүрт эм нь диэтилен гликол, эсвэл этилен гликол гэж нэрлэгддэг уусгагчаар бохирдсон нь батлагджээ. 

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж