"Ямагүчигаас гаралтай хүүг ийм хол явна гэж хэн ч бодоогүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

"Ямагүчигаас гаралтай хүүг ийм хол явна гэж хэн ч бодоогүй"

"Ямагүчигаас гаралтай хүүг ийм хол явна гэж хэн ч бодоогүй"

Жүдо бөхийн дэлхийн шилдгүүдийн нэг, олимпийн хоёр удаагийн аварга Шохэй Оно хэвлэлийн бага хурал хийн, албан ёсоор зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 31 настай Рио де Жанейро, Токиогийн наадмын аварга тэрбээр Парисын наадамд дасгалжуулагчийн хувиар оролцох гэнэ.

2014 оны наймдугаар сараас хойш ганцаарчилсан төрлийн ганц ч барилдаанд ялагдаагүй гэх сүрдэм үзүүлэлттэй Оно ярихдаа “Барилдаан бол миний хувьд үхэл, амьдралын асуудал. Би хэзээ ч маазарч, эсвэл инээж барилддаггүй. Хоёр олимпод дараалан түрүүлсэн учир намайг дахиж өдөөх тэмцээн үлдээгүй. Олимпоос өөр ямар ч тэмцээн намайг өдөөж чадахгүй” гэжээ.

Олимпоос гадна дэлхийн гурван удаагийн аварга Оно Японы олимпийн хорооны хилийн чанад дахь сургалтын хөтөлбөрийн дагуу Их Британид хоёр жилийн курст хамрагдахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаараа тэрбээр “Би Европ руу явна. Тэнд жүдогоос мэдрэх баяр баяслаа эргүүлэн олоод, эх орондоо ирнэ гэж найдаж байна” гэв.

Ямагүчи мужаас гаралтай Оно бага сургуулиа төгсөөд, хувийн жүдогийн академид элсч, тамирчин болох эхлэлээ тавьсан түүхтэй. Улмаар Тэнри их сургуульд орж, шигшээ багийн тамирчин болж, 2013 оны дэлхийн аваргаар тодорч байв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Оно “Би шигшээ багт арван жил зүтгэлээ. Би үргэлж өндөр амжилт үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан. Өөрийгөө яг л сүүлийн самурай мэт бодож тэмцсэн. Би урьд өмнө нь хэзээ ч байгаагүй, хамгийн хүчтэй, супер хүн, аймшигт чадалтай нэгэн болохыг зорьсон. Ямагүчигаас гаралтай хүүг ийм хол явна гэж хэн ч бодоогүй. Би өөрийгөө тэнцлээ гэж дүгнэнэ. Би насан туршдаа сурсаар байх болно. Жүдока хүний хувьд миний амьдралд үүнээс илүү зам бий” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж