НҮБ-ын ЭАБК-ийн 67 дугаар чуулганы Сайд нарын уулзалтыг даргаллаа

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ЭАБК-ийн 67 дугаар чуулганы Сайд нарын уулзалтыг даргаллаа

НҮБ-ын ЭАБК-ийн 67 дугаар чуулганы Сайд нарын уулзалтыг даргаллаа

Нью-Йорк хотноо 2023 оны гуравдугаар сарын 6-нд эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулган “Дижитал эрин үед жендерийн тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах инновац, технологийн өөрчлөлт ба боловсрол” хэмээх ерөнхий сэдвийн доор болж буйгаараа онцлог юм.

Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш үг хэлж, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, жендерийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд охид, эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба тооны салбарт тэдгээрийн оролцоо, манлайллыг дэмжих ба цахим орчныг аюулгүй болгох уриалга гаргав.

Чуулганы Дэд даргын хувиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Цахим орчин дахь жендерийн ялгааг арилгахад гардаг саад бэрхшээлийг даван туулж буй сайн туршлага, жендерийн тэгш байдлыг хангахын төлөө цахим эрин дэх боловсролыг хөгжүүлэх нь” сэдэвт Сайд нарын Дугуй ширээний уулзалтыг даргалав.

Тэрбээр хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас цахим орчин дахь жендерийн ялгааг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, манай улсын цахим засаглалын үйл ажиллагааг олон улсын түвшинд өндрөөр үнэлснийг онцоллоо.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дэлхийн банк болон Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы товчоо буюу Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентин, Латви, Монгол Улс болон ХБНГУ-ын хамтран зохион байгуулсан сайд нарын уулзалтад оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дотоодын туршлагаа хуваалцаж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.

Чуулганы үеэр “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр гаргасан ололт амжилт, тулгарсан бэрхшээл” сэдвээр үндэсний илтгэлийг мөн танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж