"Худалдагч охин" кино "Алтан дугуй" цом хүртжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

"Худалдагч охин" кино "Алтан дугуй" цом хүртжээ

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино Франц улсад зохион байгуулсан "Vesoul International Film Festival in Asian Cinema" 29 дэх кино фестивалийн "Шилдэг кино" буюу "Алтан дугуй" цом хүртжээ. Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид дуулгалаа.
"Худалдагч охин" уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 28-наас Японы кино театруудад албан ёсоор нээлтээ хийх аж.
Олон улсын кино фестивалийн гол номинаци болох "Шилдэг уран сайхны кино" хэсэгт Сингапур, Япон, Филлипин, Энэтхэг, Азербайжан, Иран, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг орны кинонууд өрсөлдсөн байна. Наадмын ерөнхий шүүгчээр Бусан олон улсын кино фестивалийн захирал Lee Yong Kwan ажиллажээ.

"Худалдагч охин” уран сайхны кино 2022 онд Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдэг кино шагнал хүртэж байсан. Мөн Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж