Монголын шигшээ баг 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн цомын эрхийн төлөөх урьдчилсан тэмцээний эхний шатанд өрсөлдөж байна. Тэд өчигдөр /2023.03.08/ хэсгийн эхний тоглолтоо Йорданы эсрэг хийн, 4-1 гэсэн харьцаатай хожигджээ. Гэхдээ энэхүү тоглолтод сэлгээнээс тоглолтод оролцсон Э.Анхтуяа гайхалтай, гоёмсог гоол оруулан Монгол түмнээ баясгав. Тэрбээр эсрэг багийн хамгаалагчдын алдааг өршөөлгүй бөмбөгөө нэг хамгаалагчийг давуулан хуурч, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж, гоол оруулсан аж.
Монголын шигшээ баг маргааш /2023.03.10/ Ливаны эсрэг 20.00 цагаас, ирэх Ням гаригт Бутаны эсрэг 20.00 цагаас тус тус тоглоно.