Өндөг, төмсний үнэ өсч, бөөрөнхий сонгины үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Өндөг, төмсний үнэ өсч, бөөрөнхий сонгины үнэ буурав

Өндөг, төмсний үнэ өсч, бөөрөнхий сонгины үнэ буурав

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Улаанбаатар хотод гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар тус тус өсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр хонины ястай мах 1 кг нь 12120 төгрөг байсан бол гуравдугаар сарын 6-ны байдлаар 3.5 хувиар өсч, 12546 төгрөгт хүрсэн байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр үхрийн ястай мах 1 кг нь 14480 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 2.3 хувиар өсч, 14819 төгрөгт хүрчээ. Мөн хугацаанд өндөгний үнэ 5 хувиар, дотоодын төмсний үнэ 5.8 хувиар тус тус өссөн бол импортын бөөрөнхий сонгины үнэ 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж