ДДЭШ 15 жил: “Аялалтай, хүлэгтэй, саятантай” хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

ДДЭШ 15 жил: “Аялалтай, хүлэгтэй, саятантай” хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

ДДЭШ 15 жил: “Аялалтай, хүлэгтэй, саятантай” хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

ДДЭШ компани 15 жилийн ойгоо угтан нийт хэрэглэгчдийнхээ дунд зарласан “АЯЛАЛТАЙ, ХҮЛЭГТЭЙ, САЯТАНТАЙ” урамшуулалт хөтөлбөрийн 2-р үе амжилттай өндөрлөж, азтан болсон 15 хэрэглэгчдээ өнөөдөр бэлгийг нь гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэ удаагийн урамшуулалт, хөтөлбөрт шалгарсан 15 азтанаас Япон улсаар аялах эрхийн эзэн 2, "Супер мустанг" мотоциклын эзэн 3, нэг сая төгрөгийн эзэн 10 хэрэглэгч тодорлоо.

Хөтөлбөрийн 2-р үеийн азтануудыг 2023.02.28-нд DDISHLIVE 900 суваг болон DDISHOfficial фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд энэ удаад аз од нь гийсэн 15 хэрэглэгчийг байршлаар нь авч үзвэл Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос тодорсон байгаа нь ДДЭШ-н үйлчилгээ нь Монгол орон даяар, дөрвөн зүг, найман зовхист хүрч үйлчилдэг болохыг батлан харуулсан үзүүлэлт байлаа.

“АЯЛАЛТАЙ, ХҮЛЭГТЭЙ, САЯТАНТАЙ” кино урамшуулалт хөтөлбөрийн хоёрдугаар үе өндөрлөж, гуравдугаар үе эхэлсэн тул  ДДЭШ хэрэглэгч та бүхэн кино, контент, нэмэлт багц, төлбөрт суваг идэвхжүүлэн захиалж үзэх бүрд үнийг дүнгийн 1000 төгрөг тутамд урамшуулалт хөтөлбөрт оролцох 1 кодын эрхтэй болох ба тухайн хэрэглэгч хэдэн ч код цуглуулж болно.

Гуравдугаар үеийн азтанууд 3 сарын 28-ны өдөр өдөр тодорч дахин 15 азтай хэрэглэгчийг 15 супер шагналын эздээр тодруулна.

Монгол орон даяар ДДЭШ хэрэглэж буй хүн бүр хүссэн кино, контентоо захиалж үзээд гадаад улсаар аялах, супер мустанг мотоцикл хөлөглөх, 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой.

Хөтөлбөрт оролцох эрхээ DDISH аппликейшн ашиглан шалгаарай.

Апп татах линк: https://bit.ly/DDISH-app-tatah

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж