"Хунт нуур"-ыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

"Хунт нуур"-ыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

"Хунт нуур"-ыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Хунт нуур" балетыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно. Тодруулбал, гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд тоглох бөгөөд тоглолтын тасалбарыг гуравдугаар сарын 8-наас эхлэн зөвхөн онлайнаар худалдаалж буй аж. Өмнө нь “Хунт нуур” балетыг хоёрдугаар сарын 13, 14-нд тайзнаа тоглосон бөгөөд анх удаа 32 хунтай бүжсэнээрээ онцлог байв.

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт бүтээл "Хунт нуур" балетыг сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсэгийн дээдийн дээд бүтээл болсон юм.

Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог.

"Хунт нуур" балет манай дуурийг театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байжээ.

“Хунт нуур” балет балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 4-нд тоглосон.

Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театрт өөр өөр хувилбар, тавилтаар тоглодог ч Мариус Петипа, Лев Иванов нар сайжруулсан хувилбарт үндэслэсэн байдаг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатрын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж