Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо оржээ

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо оржээ
Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумдын нутгаар өнгөрсөн шөнө /2023.03.08/ энэ оны анхны бороо оржээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Хөвсгөл аймагт энэ жилийн анхны бороо орсон. Байгалийн энэ үзэгдэл хэвийн. Өмнөх жилүүдэд ч гэсэн өдийд зарим нутгаар бороо ордог" гэв.
Цаг уурч "Баян-Өлгийн хойд хэсэгт өнөө шөнө, маргааш өдөр Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд,Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ" гэж анхаарууллаа.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, гуравдугаар сарын 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, говь талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 11, 12-нд говь талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Харин гуравдугаар сарын 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаарна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж