НҮБ-ын ирээдүй Украинд шийдэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ирээдүй Украинд шийдэгдэж байна

НҮБ-ын ирээдүй Украинд шийдэгдэж байна

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Украинд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Уг уулзалтын дараа Зеленский сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ "НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хамгаалахын төлөө Киев тэмцэж байгаа энэ цаг үед НҮБ-ын ирээдүй Украинд шийдэгдэж байна" гэж дурдсан байна. 

Зеленский, Гутеррес нар Украины энхийн гэрээний хэрэгжилт, ОХУ руу хүчээр нүүлгэн шилжүүлэгдсэн украинчуудыг хэрхэн буцаан авчрах, олон улсын шүүхэд Москвагийн түрэмгийллийн гэмт хэргийг үүсгэх зэрэг олон асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн Зеленский Хар тэнгисээр улаанбуудай тээвэрлэх санаачилгын хугацааг сунгах нэн шаардлагатайг хөндөн ярилцсан байна. НҮБ болон Турк улсын зуучлалаар байгуулсан улаанбуудай тээвэрлэх гэрээ нь ирэх гуравдугаар сарын 18-нд дуусах юм. Хэдийгээр Орос, Украины талаас гэрээг сунгах хүсэлтээ илэрхийлсэн боловч Москвагийн шаардлагууд биелэхгүй бол хэлэлцээрээс гарахаа анхааруулсан.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж