Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу хурдан шуурхай зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой боллоо.
Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэруун зунаар амрах боломжууд нээгдэх нь.
Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ НЭГ-д ордог Катар эйрвэйзээр монголчууд үйлчлүүлнэ.
Ийнхүү Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж