Ньюс агентлаг 2023.03.09-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09.00 ЦАГТ
Монголбанкны ээлжит уулзалт болно. Уулзалтаар эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлнэ. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцоно.
10.00 ЦАГТ:
МУИС-ийн номын санд: ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно. Утас: 9910-0719, 9529-0020, 8080-6689.
Үндэсний мэдээллийн төвд:
11.00 ЦАГТ:
-"Иргэн бол хүч" залуусын санаачлагаас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлж байна.
-АН ээлжит 4/11 мэдээллийн цагаар Монгол Улс ардчилал, хүний эрхийн үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч буй талаар мэдээлнэ. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ.
11:30 ЦАГТ:
“Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл мэдээлнэ. Энэ сарын 16-наас 18-нд болох форумд БНХАУ-ын 200 орчим бизнес эрхлэгч оролцоно.
12.00 ЦАГТ:
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хороо, арьс ширний аж үйлдвэрийн бүсэд байрлах “Баянгонгор” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн байранд: Чех улсын ЭСЯ, Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх технологи хүлээлгэн өгнө. Чех улсын Элчин сайд Ян Вытопил болон албаны бусад хүмүүс оролцоно.
-БОАЖЯ-наас "Цэвэрлэх байгууламж"-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.