“Оюутолгой”-н ашиг орлогын цөм нь ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүнийн бүлэг орд юм. Тус бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Гүнийн уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай.
Монголчууд бид дөрөвхөн хоногийн дараа гүнийн уурхайн олборлолт эхэлж, үнэ цэн нь өсөн нэмэгдэх түүхэн мөчтэй золгох гэж байна. Гүнийн уурхай 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллах юм.
Гүнийн уурхайн туузан дамжуулагчийн нийт урт 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойт өртөө хүрэх зайтай тэнцэх бол хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхагийг 12 давхарласантай дүйцэх ажээ. Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй, 203 км гаруй байх юм байна.
Хүдрийн биет газрын гүнд, тархай байрлалтай учир геотехник болон эдийн засгийн үр ашиг талаасаа блокчлох аргаар олборлоход илүү тохиромжтой. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан, доороос нь бутлан, хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга. “Оюутолгой”-н менежментийг хариуцагч “Рио тинто” групп блокчлон олборлох аргаар мэргэшсэн цөөн компаниудын нэг билээ.
Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд байдаг аж. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдэх нь.
АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА ДУУСНА
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр, “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт 2028 он гэхэд “Онтри голд” компанийн талбайд үргэлжлэх ажээ. Энэ тохиолдолд Засгийн газар “Оюутолгой”, “Онтри голд” компаниудтай гурвалсан хэлэлцээр хийнэ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах вэ, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах вэ, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх вэ зэрэг өөр олон зүйл яригдана.
Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой"-н давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ.
Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. “Оюутолгой”-н энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна” гэж мэдээлсэн билээ.
Дашрамд дурдахад, Монголд уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг, Канадын “Онтри голд” (Entree gold LLC) компани “Оюутолгой”-н ордтой залгаа хоёр газарт лиценз эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг "Оюутолгой"-н Жавхлант талбай буюу Хэруга ордоос ойролцоогоор дөрөв орчим сая тонн зэс, 379.8 тонн алт, мөн молибедины нөөц урьдчилсан байдлаар тогтоогдсон нь Хэруга ордын нөөцийн урьдчилсан дүн аж.
ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ТРУБЕНУУДЫГ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛЖ ЧАДАХ УУ?
Хөрөнгө оруулагч тал зэс хайлуулах үйлдвэр барих үүрэгтэй. Хоёр тал цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурснаас хойш Эрчим хүчний яамнаас Тавантолгойд барих 450 мВт-ын хүчин чадалтай станцын тендерийг гурван ч удаа зарласан. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах ёстой.
"Оюутолгой" төсөл өдгөө Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж буй.
Х.Нямбаатар сайдын мэдээлснээр, гүнийн уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр дээрх хэрэглээ нэг дахин өсч, 200 сая ам.доллар урсана гэсэн үг аж. “Тавантолгой”-н станц ашиглалтад орсноор ганц “Оюутолгой”-г хангаад зогсохгүй Тавантолгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.
Засгийн газар “Оюутолгой”-н гүнийн уурхай Монгол Улсын эдийн засагт маш том түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй буй. Гүйцэтгэх засаглалын тооцоолсноор, 2025 он гэхэд “Оюутолгой”-н гүнийн уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өсөх нь.
“Оюутолгой" өнгөрсөн 2021 онд хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран 2022 онд ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар бага байжээ. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад нэлээд (0.21гр/т ба 0.38гр/т) буурчээ.
Монгол Улсын Засгийн газар жил гаруйн өмнө 2025 он гэхэд дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоо хийснээ танилцуулсан. Харин 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэж тооцоолсон байдаг.
Зочин 2023-03-09 103.57.95.118
Ene zasgiin ued OT uragshtai bgaa Terbumaar tuluh uruu tsairuulj chadsan
Onoch 2023-03-09 150.129.140.174
баялгаа үнэгүй өгөөд уурхай ухуулсан өрөнд орчихдог. тэнэг бхад ёроол үгүй.
Зочин 2023-03-09 192.82.72.20
Бас юун Онтри Голд вэ.
idevhten 2023-03-09 66.181.161.68
ene ch bayrlaad bh yum bish sh dee. bidnii ideh yostoi yumiig neg hovdog nohoi orj ireed tom tom umhleed idej bgaatai yalgaa bhgui. heden hund joohoh joohon gants neg shirheg budaa ugch bgaatai yalgaagui l zuil…..
Оноч 2023-03-09 202.5.205.2
Улаан цагаан 21-р зууны луйвар явчихсан ОТ гэдэг газрыг өмөөрч монгол хөгжиж байхад шээс нь гоожиж бна, эсвэл манайхан энэ төслийг 100 жил ч явуулж чадахгүй энэ тэр гээд учир начиргүй гүтгэлэг явуулж буй улс бол нэг бол РИО-гийнх нөгөө бол АН-ынхан л байгаа гэдэг нь мэдэглдээд ойлгогдоод эхэлчихжээ. Улс орныхоо 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялагаа өгч ийм НҮХ ухуулдагггүй юмаа. Дээр нь энэ баялгийг монголоос авч байгаа. Энэ баялаг монголын баялаг. Гэхдээ, тэд зараад мөнгөө цаашаагаа аваад явчихдаг.
Оноч 2023-03-09 202.5.205.2
МАК-ын Нямтайшир хэрэв РИО шиг ОТ-ыг ухаад жилд 2 тэрбум ам.доллар цаашаагаа АНУ-руу гаргаад тэндээ хаус аваад амьдарч байвал та нар Нямтайширийг аль хэдийн Шувуу ажиллагаа явуулаад дүүжилчихсэн байгаа. Монгол хүнд ийм эрх байдаггүй. Харин РИО-д бол байдгийн байна. АН бол гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл нам. энд бичиж байгаа гөлөгнүүд нь ч мөн адил.
Зочин 2023-03-09 64.119.26.156
засгийн газар сайн ажиллсан шүү одоо ашгаа хүртэх нь хэрэнтэй байна
ган 2023-03-09 59.153.87.23
Энэ засгийн үед монголын томоохон төсөл хөтөлбөрүүд овоо урагштай сайн хөдөлж байна. Энэ их ажилд садаа болсон улсууд аргаа ядахдаа хий дэмий шүлсээ үсчүүлэн бархирч байнадаа. Жингийн цуваа яваад өнгөрнө жингэр нохой хуцсаар үлдэнэ гэдэг үг бий. Уг нь шээсээ савируулж хэл амаа билүүдэж сууснаас бүгдээрээ хамтраад зүтгээд амжилтанд хурдан хүрэхээ бодмоорсон.
Зочин 2023-03-09 103.212.119.186
том төслүүдийг хөдөлгөж ард түмнийг ажлын байраар хангаад байгаа бол тэглээ гэхсэн…газар доогуур янз бүрийн бүтээн байгуулалт явагдаад байна уу бөгсчөөн
Юу бичсэнээ өөрөө ч ойлгоогүй сэтгүүлч 2023-03-09 202.131.251.130
ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ТРУБЕНУУДЫГ гэж юу бэ?
Зочин 2023-03-09 124.158.68.20
Нэг дахин өснө гэж ярьж байгаа сайдад яаж итгэж гэрээ хийлгэх гээд байгаа юм бол доо?
Зочин 2023-03-09 139.5.216.168
Сэтгэгдлүүдэас харахад Монголын хөгжилд нүд нь хорсож, шээс хь гоожсон гадаадын гам хөлүүд маш идэвхжиж баынаа !!! Женко, Даваёсүрэн, Босоо хөхийхнөөс аль нэгий нь чадхийлгээд өгвөл таарна доо !
Тэгвэл дуугүй болно шүү !
Оноч 2023-03-09 202.5.205.2
Борооогийн алтны уурхайгаас 57 тонн ухаж аваад явсан Сентерра монголоос 3,2 тэрбум ам.долларын алт авсан (www.boroogold.mn). Монголд татвар, хураамж, цалин, сургууль зам хэлбэрээр 200 саяыг ч үлдээгээгүй байдаг. Ноён уулруу дайрахад нь Босоо хөхүүд шүүхдэж байж зогсоосон түүхтэй. Босоо хөхийн буянаар ядаж Ноён уулын алт монголдоо үлдсэн. Хойч үе шийдэх буйзаа. Хүний хүнд зүгээр өгснөөс Босоо хөхийн буян тэр юмдаа.
Зочин 2023-03-09 202.131.225.242
"ОТ"-г бодит мэдээлэл дээр шүүмжлэх хэрэгтэй. Манайхан дан ганц өөрсдөө энэ төслийг ойрын 100 жилд хэрэгжүүлж чадахгүй. Гэрээний гүйцэтгэлийг зөв хянаж шаардлагаа цагт тавиад явж байх нь чухал. Нэн даруй ЦС-ыг ашиглалтанд оруулах нь чухал. Өөрсдөө хийнэ авна гээд хуцаад байдаг энэ ТӨК-ний 99% доголдол авилгалд живсэн компаниуд. УБТЗ-г гэхэд өнөөдрийг хүртэл нэг галт тэгрээс 300-400 сая авилгал авч байж явдаг хэвээрэй. Дотоодын энэ олон заваан асуудлуудыг цэгцэлэх өч төчнөөн ажлууд байна.
Монголын авилга ч РИО-гийн оффшороос 100 дахин ариун явдал... 2023-03-09 202.5.205.2
Эргүү минээ ядаж хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгсэн. Яаж улсынхаа 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялгийг хүний хүнд үнэгүй өгчөөд ингээд бид байсан бол 100 жил ч ашиглаж чадахгүй гэж яриад сууж чаддаг бнаа. Гүний уурхай дуусахад гаргасан зардал нь Монголын 1 жилийн ДНБ л болж бна. Ийм нүхийг 100 жил ч ухаж чадахгүй байхаар 50 жилийн ДНБ-гээ өгөөд ухуулъя, ард нь монгол хүнээс 4 дахин бага татвар төлж бна. Монгол хүн энэ уурхайг ухаж байсан бол одоо РИО-гоос 4 дахин илүү төлж суух бсан.
Зочин 2023-03-09 202.126.89.73
za odoo umnud mongol bolson uu
Зочин 2023-03-09 124.158.107.35
өндөр технологоор богино хугацаанд их олборлох , монголд үлдэх татвар цалин бусад зардалыг хамгийн бага өөрт үлдэх зардалыг хамгийн өндөр байлгах замаар ашгаа өндөр байлгах Улс дамнасан корпрацийн бодлого явагдаж байна . монгол улс ядахдаа монгол ажилчдын цалинг дэлхийн жишигтэй ойролцоо доллараар авахыг шаардах ёстрй
Оноч 2023-03-09 202.5.205.2
Ямар ч байсан ЕС нь улсаа зарчихаад хувиа борлуулаад сууж байдаг ийм бусармаг явдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Хүний юмыг ирээд үнэгүй авна. Зүгээр ч үнэгүй авчихгүй, улсынх нь иргэн төлдөг татвараас доогуур татвар төлдөг байгаа байхгүй юу. Ер нь ч улсынхаа баялгийг иргэндээ ашиглуулна гэсэн Үндсэн хуулийн заалтыг мушгиад гадаадын зуйгуулуудад өгчихөөр ингэж бгаа юм. Монгол хүн хичнээн тэр мөнгийг хувьдаа авсан ч монголдоо шингээх үүрэгтэй байдаг бол гадаад хүн аваад цаашаа зайлна. Өөр нөхцөл.
Зочин 2023-03-09 66.181.161.225
битгий солиороод бай эргүү чацга минь, чам мэтийн юмнуудын эзэн цаана чинь Украинд үхэл нь ханхалж байна. Одоо та нарыг устгах цаг нь болсон
Onoch 2023-03-09 66.181.161.168
enenii ezen xen bxav?
Onoch 2023-03-09 66.181.161.226
Mongoloo xariixand zarchaad gadaad garaad yavchixdag.
Зочин 2023-03-09 202.131.230.218
Ернь бол уул уурхай гэдэг бол эцсийн боломжоо шавхаж байгаа аргал даа оюу толгой болон өмнөговь монголын бараг биш болсон
Зочин 2023-03-09 202.9.40.44
юу ч яриад бган.
Иргэн 2023-03-09 202.126.90.107
Монголд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх ажлыг МАН л ЯМАРЧ байсан урагшлуулахгүй юм байна. Гэрээний ажил дээд түвшинд хүрч ирэнгүүт л хоорондоо арслан бар мэт зодолдоно. СҮ. Батболд, Ч.Хүрэлбаатар мэт нь энэ улсыг мөлжиж цадах хахах болоогүй юу…
Фөн шэ 2023-03-09 103.212.119.186
Одоо бараг хятад төдийгүй зүүн Азид толгой цохидог компани ирчээд Тавантолгойн цахилгаан станц дээр хөрөнгө оруулалт хийх яриа явагдаад байгаа юм гэсэн. Тэгсэн Оюунэрдэнэ Хүрэлбаатар мэтийн шунал хэрээс хэтэрч гэрээ хийх талаар алхам хийхгүй байгаа бололтой яриа саарал ордноор тэнүүчлээд удлаа. Хувийн компаны барьсан цахилгаан станцаас ОТ эрчим хүч худалдаж авахгүй гэдгийг манай эрх мэдэлтнүүд ойлгосоор юм