2023 оны гуравдугаар сарын 08-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ