Саддам Хусейныг түлхэн унагасан АНУ тэргүүтэй довтолгооноос хойш бараг 20 жилийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Иракт гэнэтийн айлчлал хийлээ.
2003 оны түрэмгийлэл нь Иракийн хэдэн арван мянган энгийн иргэдийг үхэлд хүргэж, 2011 онд АНУ цэргээ татсаны дараа Исламын улс бүлэглэлийн босогчид өсөх замыг засч, тогтворгүй байдлыг бий болгосон.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас Иракт айлчилсан хамгийн өндөр албан тушаалтан Остин болов.
Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Мохаммед аль-Суданитай уулзсаныхаа дараа "АНУ-ын хүчин Иракийн засгийн газрын урилгаар тус улсад үлдэхэд бэлэн байна. АНУ нь Иракийн аюулгүй байдал, тогтвортой байдал, тусгаар тогтнолыг дэмжих хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, өргөжүүлэх болно" гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар АНУ-аас Иракт 2500 цэрэг, Сирид 900 гаруй цэрэг байрлуулж, орон нутгийн цэргүүдэд Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэхэд туслах, зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS