Б.Жагар УДШ-ээс нам бүртгүүлэх хүсэлтээ татлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Б.Жагар УДШ-ээс нам бүртгүүлэх хүсэлтээ татлаа

Б.Жагар УДШ-ээс нам бүртгүүлэх хүсэлтээ татлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний зохицуулагч гэгддэг Б.Жагар улс төрийн шинэ нам байгуулах хүсэлтээ өнгөрсөн хоёрдугаар сард Улсын дээд шүүхэд гаргаад байсан ч буцаан татжээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр /2023.03.06/  Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдлөө “… бүрдүүлбэр дутуу …” үндэслэлээр бичиг баримтын хамт буцаан авах өргөдлийг ирүүлсэн юм байна. Иймд Улсын дээд шүүх өнөөдөр тус өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаажээ.

Нам байгуулан, хууль бус үйлдэлтэй тэмцэхээ илэрхийлж байсан Б.Жагар ийн буцсан нь өөрийнхөө хэр хэмжээг мэдээд өөр арга олохоор шийдэв үү гэдэг хардлагыг олон нийтэд төрүүлж эхэллээ.

Уг нь нам байгуулах эрх хүн бүрт бий ч, хүссэн хүн болгоны хийх ажил биш. Гэвч Монголд ашиг хонжоо хайгсдад нам байгуулж, тэмцэх шиг амархан ажил үгүй болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр ийм үйл ажиллагаа идэвхжиж, мөнгө амлах зэргээр сонгогчдын тархийг угаах үйл ажиллагаа газар авах нь бий. Тухайлбал, Б.Жагар хоёр жилийн өмнө "Намайг Ерөнхий сайд болгох юм бол шатахууны үнийг 1 литрийг нь 1300 төгрөг, зээлийн хүүг 3 хувь болгож бууруулж чадна" гэж попорч байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж