Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэг сарын өмнө /2023.02.09/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос батламжилсан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэн, баталсан. Тэгвэл өнөөдөр /2023.03.07/ Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцжээ.
Уг хурлаар “… намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн байна.
Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын ирүүлсэн өргөдөлд “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байгаа тул Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн агуулгыг илэрхийлсэн байсан аж.
Холбоотой мэдээ