“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн захирлыг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн захирлыг чөлөөлжээ

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн захирлыг чөлөөлжээ

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвыг ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр чөлөөлжээ. Харин Ш.Лхагва дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа төдийгүй “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үзэмжээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэж үзэж буй юм байна. Тэрбээр 2021 оноос тус төвийг удирдаж байгаад чөлөөлөгдсөн нь энэ аж.

Гэхдээ ТУЗ-д “Ш.Лхагватай холбоотой гомдол ирсэн, мөн тус төрийн өмчит компанийн ажлыг сайжруулах шаардлагатай холбоотойгоор зохих шийдвэрийг гаргасан” гэж үзэх хэсэг ч байгаа юм.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”  төрийн өмчит ХХК нь Сангийн яаманд харьяалагддаг,  Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй, даргаар нь Ч.Тавинжил ажилладаг байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж