"Салхин цэцэг өвчин сургууль, цэцэрлэгт голомтлон бүртгэгдэж байна"

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

"Салхин цэцэг өвчин сургууль, цэцэрлэгт голомтлон бүртгэгдэж байна"

"Салхин цэцэг өвчин сургууль, цэцэрлэгт голомтлон бүртгэгдэж байна"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Д.Оюунгэрэлээс салхин цэцэг өвчний талаар тодрууллаа. Тэрбээр “Салхин цэцгийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр бүртгэгдэж байна. Учир нь цар тахалтай холбоотой сүүлийн хоёр жилийн хугацаанд салхин цэцгийн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, нийт өвчлөлийн 80 орчим хувь 0-9 насны хүүхдүүд байдаг. Тиймээс цар тахлын хөл хориотой холбогдуулан энэ өвчлөл бүртгэгдээгүй байна. Тэгэхээр энэ насны хүүхдүүд халдвар авч өвдөөгүй учир эрсдэлтэй бүлгийн хүн амын тоо нэмэгдсэн. Энэ жилийн хувьд салхин цэцгийн өвчлөл өндөр байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд голомтлон бүртгэгдэж байна.

Хэрэв салхин цэцгийн халдвар авсан бол хүүхдээ 14-21 хоногийн хугацаанд гэртээ тусгаарлах, дархлааг нь дэмжих, эмчилгээг эмчийн заавраар хийлгэж байх ёстой.

Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар тууралт гараад эдгэнгүүт нь сургууль, цэцэрлэгт нь явуулчихдаг. Тэгэхээр энэ нь халдварын голомт тасрахгүй нэгээс нөгөөд халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа. Тиймээс халдвартай хүүхдийг 14-21 хоног гэрт нь тусгаарлахыг зөвлөж байна. Мөн сургуулийн орчинд ч гэсэн багш нар сургуулийн эмч нартайгаа хамтран ажиллах, халдвартай хүүхдийг 14-21 хоног сургууль цэцэрлэгт нь авахгүй байх талаар анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Салхин цэцгийн халдварын нууц үеийн хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл хүүхэд өвчтэй хүүхдээс халдвар авснаас хойших хугацаа гэж байгаа. Энэ хугацаа нь 21 хоног байдаг. Тэгэхээр тууралт гарахаас өмнөх тав хоног, тууралт гарсны дараах тав хоногт халдвар тараах өндөр эрсдэлтэй гэсэн үг. Үүнээс үүдэн хүүхэд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүй байхдаа халдварыг бусдад тарааж байдаг гэсэн үг. Тиймээс бид хавьтлын тандалтыг сайн хийж, хавьтлаа тусгаарлах хэрэгтэй” гэв.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж