ЕБС-ийн багш нарын дунд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн багш нарын дунд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” зарлалаа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХААН Банкнаас “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ зарлалаа.

ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөж дэвшихэд нь туслах, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилгоор 2020 оноос “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж ирсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийн төлөө энхийн манаанд ажилладаг сувилагч, асрагч нарт мэдлэгээ цэнэглэх боломж олгон, нийт 240 сувилагч, асрагчийг чадавхжуулсан бол энэ жил боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй багш нарыг хамруулахаар ийнхүү бүртгэлээ эхлүүлээд байна.

Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 36,118 үндсэн багш ажиллаж байгаагийн 82 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна гэх тоон мэдээлэл бий. Иймд Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад ерөнхий эрдмийн мэдлэг, суурь боловсрол олгодог дунд сургуулийн эмэгтэй багш нарын дунд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг ХААН Банк сангийнхан онцолж байна.

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй багш нарт тавигдах шалгуурын хувьд мэргэжлээрээ нэгээс дээш жил ажилласан байхаас гадна хөтөлбөрт бүрэн хамрагдаж, цаг заваа зориулах боломжтой, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байхыг чухалчилж буй аж.

Хөтөлбөрийн бүртгэл 2023 оны 03 сарын 22-ны 18:00 хүртэл цахимаар явагдаж, шалгарсан 120 оролцогч хоёр сарын турш хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол, сэтгэлзүй,  эрүүл мэнд болон гоо зүйн сургалтаас сонгон хоёр сарын турш танхим болон онлайн сургалт хосолсон хэлбэрээр суралцах юм.

ХААН Банк “Тогтвортой хөгжлөөр манлайлна” гэж үнэт зүйлдээ тусгасны дагуу Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг болох жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн.  Тухайлбал, Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан бизнесээ удирдах чадвар, менежментээ хөгжүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгч 300 эмэгтэйг Дэлхийн түвшний менежер сургалтад хамруулсан бол ЕБС-ийн багш нарт зориулан зөөврийн болон суурин компьютер, түүний дагалдах хэрэгслийг таатай нөхцөл бүхий хэрэглээний лизинг санал болгон ажилласан төдийгүй зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн тун удахгүй зах зээлд танилцуулахаар ажиллаж байна.

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 (энгийн утасны тарифаар) болон ХААН Банкны сошиал хуудаснаас авах боломжтой. Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж