Ядуугийн зовлонд дөрөөлсөн Өргөмжит консулын томилгоо

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Ядуугийн зовлонд дөрөөлсөн Өргөмжит консулын томилгоо

Ядуугийн зовлонд дөрөөлсөн Өргөмжит консулын томилгоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эхнэр нөхөр, ах дүүг албан тушаалд томилохыг хориглох хуулийн төслийг УИХ-аар батлуулна” гэж мэдэгдсэн ч ажил хэрэг болж чадах уу гэдэг нь анхаарал татсан сэдэв болж хувираад байна.  Учир нь, Гадаад харилцааны сайдын зөвлөлөөр хэлэлцэж, сайдын тушаал гарснаар шийдвэрлэдэг Өргөмжит консулын томилгоо нь улс төр, бизнест нөлөө бүхий мөнгөтэй, татуургатай хүмүүсийн эхнэр, нөхөр, хамаатан саднуудыг тойрч, хийгддэг жишиг тогтсон.  Жишээ татвал, Маноко улс дахь Монгол Улсын Өргөмжит консулаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын гэргий Т.Болормаа, Нидерланд улс дахь Өргөмжит консулаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа, Швед улс дахь Өргөмжит консулаар УИХ-ын гишүүн асан, Гадаад харилцааны сайд асан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуяг, Перу улс дахь Өргөмжит консулаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул, Словен улс дахь Өргөмжит консулаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаа нар ажиллаж байгаа юм.  Энэ бол зөвхөн улс төрд хамааралтай хүмүүсийн жишээ. Бизнес дагасан томилгоо нь мөн улстөрчдийнхөөс дутахгүй урт цуваа хөвөрнө.

Ядуу орны зовлон ч юм уу, Монгол Улсын Засгийн газар Элчин сайдын яам байдаггүй улс орнуудад Өргөмжит консул томилдог. Өргөмжит консул нь төрөөс цалин авдаггүй. Хувийнхаа бизнесээс олсон орлогоор тухайн улсдаа амьдарч, эрх ашиг нь зөрчигдсөн нутаг нэгтнүүддээ тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээдэг. Гэвч томилогдсон Өргөмжит консул бүхэн нь энэ үүргээ яс тас биелүүлдэг эсэх нь эргэлзээ дагуулсаар ирсэн юм.

Шалтгаан нь Өргөмжит консул нь нутаг нэгтнүүддээ туслах гэхээс илүү бизнестээ анхаарал хандуулж ажиллах нь түлхүү.  Тиймээс ч Өргөмжит консултай улс орнуудад амьдардаг Монгол иргэнд асуудал үүсэхэд хамгийн түрүүнд Гадаад харилцааны яамныхны чих хангинаж,  Элчин сайдын яамдуудаараа дамжуулан, түүнд тусламж үзүүлэхээр ажиллаж эхэлдэг.  Эл асуудал Элчин сайдын томилгоог хэлэлцэх бүрийд хөндөгддөг ч цөөн тоогоор Монгол иргэд амьдардаг улс орнуудад Элчин сайдын яам байгуулах нь зардал өндөр тусч, төсөвт хүндрэл учруулдаг гэх зовлон ярьсаар өнөөдрийн хүргэсэн.

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ.  Хаврын чуулганы хугацаанд Засгийн газар төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эхнэр нөхөр, ах дүүг албан тушаалд томилохыг хориглох хуулийн төслийг УИХ-аар батлуулж чадвал Өргөмжит консулынхаа томилгоог эргэн харж, буцаан татах уу гэдэг асуудал хөндөгдөж буй юм.

Гэхдээ олон улсын жишгээрээ хууль буцаж үйлчилдэггүй тул дээр нэр дурдсан Өргөмжит консулыг буцаан татах боломжгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж