Бизон 0-3 гэсэн хар нүхэнд унаж, Хүлэгүүд хоржийлоо

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

The League

Бизон 0-3 гэсэн хар нүхэнд унаж, Хүлэгүүд хоржийлоо

Бизон 0-3 гэсэн хар нүхэнд унаж, Хүлэгүүд хоржийлоо

Дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 82 – 78 НАЛАЙХ БИЗОН

Улирлын эхэнд Бизон тоглолт тааруу төгсгөдөг муу зуршлаасаа болж олон хожигдол хүлээсэн. Энэ нь ч плей-оффд үргэлжилж байна. Хэрэв тэд тоглолтыг эхлүүлсэн шигээ төгсгөдөг бол Уурхайчидыг дор хаяж хоёр удаа хожчих байв. Гэвч спортод “Хэрэв” гэж байхгүй юм даа.

Өчигдрийн тоглолтод Бизон уламжлал ёсоор гурван үе илүү явсан. Гэтэл дөрөвдүгээр үед Уурхайчидын хамгаалалт, довтолгоо нягтаршич, онооны зөрүүг багасгасаар эцэст нь илүү гарав. Өмнөх тоглолтод тун тааруу тоглосон багийн ахлагч Т.Санчир энэ удаад 16 оноо авч, багаа тэргүүлжээ. Мөн Пендарвис Уиллиамс 15 оноо авснаас гадна хамгаалалт, самбарт зүтгэлтэй тоглож, найман самбараас бөмбөг авалт, дөрвөн хаалт гүйцэтгэсэн аж.

Харин Бизоноос Жорж А.Уиллиамс тоглолтын эхнээс довтолгоонд санаачлагатай оролцсон бөгөөд 32 оноо цуглуулжээ. Түүнээс гадна залуу тоглогч Э.Тулга болон хамгаалалт сайтай Г.Лхагвацэнд нар арван болон түүнээс дээш оноо авав.

Цувралыг Уурхайчид 3-0 гэсэн харьцаатай тэргүүлж байна.

IHC APES 72 – 75 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Цувралын эхний тоглолтод хожсон ч хоёр дахь тоглолтод бут ниргүүлсэн “Apes” өчигдөр хожиход ойрхон байлаа. Энэ удаагийн тоглолтод Ч.Ижилболд дасгалжуулагч М.Өлзий-Оршихыг сэлгээнд суулган Н.Пүрэвбаатарыг гараанд гаргасан нь төсөөлөөгүй нүүдэл байв. Харамсалтай нь, Н.Пүрэвбаатарын нөлөө нэг их гарсангүй. Харин Хүлэгүүдээс А.Ананд эхний хагаст зогсоодошгүй байлаа. Аваргуудын хамгийн өндөр цалинтай тоглогч тэрбээр өчигдөр эхний үед л гэхэд 15 оноо авсан юм.

Мөн Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай нар үүргээ сайн биелүүлсэн. Лигийн шилдэг хамгаалан тоглогч Т.Мэндбаяр энэхүү тоглолтод арван удаа самбараас авснаас гадна 11 оноо авч, багтаа тус хүргэв. Харин С.Эрдэнэдалайгийн хувьд тоглолтын эгзэгтэй мөчид довтолгоонуудаа амжилттай болгож, эсрэг багийнхаа хамгаалалтыг үгүй хийлээ.

“Apes”-д хожил байгуулах бүрэн дүүрэн боломж байсан ч гадна, дотны олон хүчин зүйл нөлөөлсөн. Гурав дахь тоглолтод “Apes”-ээс Даррель Саммерс болон Б.Тулуй нар арваас дээш оноо авсан бол довтолгооны хүндийг үүрэлцэх ёстой П.Болортулга, М.Өлзий-Орших, Г.Цэлмэг, Э.Цэрэнбаатар нар нийлээд 23 оноо авчээ.

Хүлэгүүдээс энэ тоглолтод Стив Вүдэн Жуниор оролцсонгүй. Багийн ахлагч Б.Билгүүн 17 оноо, О.Сэргэлэн 12 оноо тус тус цуглуулав. Өмнө хэлсэнчлэн Хүлэгүүдийн периметр хамгаалалт цувралын туршид тун ажиллаж байна.

Цувралд Хүлэгүүд 2-1 гэсэн харьцаатай тэргүүлээд эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж