Дүүжин тээврийг 2026 онд бүрэн ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Дүүжин тээврийг 2026 онд бүрэн ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээврийг байгуулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлаад гурав дахь жилтэйгээ золгож буй ч барилгын ажил эхлээгүй, удааширч буй.  Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр  /2023.03.07/ мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.БАТЗОРИГ : Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжинэ. Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч Covid-19-ийн нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилсон асуудал бий.

Судалгааг үндэслээд эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай, 1 цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна. ТЭЗҮ нь энэ сард боловсруулж дуусна.

Нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирсон.

Удахгүй бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирно. Зураг төслийн ажил ирэх зургадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг  энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ.  Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй.

Хоёрдугаар  чиглэлийг ярьж байна. Баянхошуу- Ханын материал- 3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна.  Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд 1 цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм.

Дүүжин тээврийг байгуулахад газар чөлөөлөлт хийгдэхээр байгаа. Газар чөлөөлөхөд 3-5 тэрбум төгрөг зарцуулна. Энэ зардал төслийн нийт өртөг дотроо багтаж суусан” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж